Мэдээ мэдээлэл

МУИС –ийн орчуулгын уралдаанд Хууль зүйн сургуулийн оюутнууд амжилттай оролцов

2017 оны 04 сарын 05

МУИС –ийн орчуулгын уралдаанд Хууль зүйн сургуулийн оюутнууд амжилттай оролцов

МУИС-ШУС-ийн Гадаад Хэлний Төвөөс МУИС-ийн англи хэлний бус мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд 2017 оны 4 дүгээр сарын 1-нд зохион байгуулсан англиас монгол хэл рүү богино өгүүлэл орчуулах уралдаан амжилттай болж шилдэг орчуулга хийсэн оюутнуудад 2017-04-04-ний өдөр шагнал гардуулсан.

Уг уралдаан нь англи хэлтэй үндэстэн, тэр дундаа Англи, Америкийн ахуй, соёл, сэтгэлгээтэй уран зохиолоор дамжуулан танилцахад нь оюутан суралцагчдад тус дэм болох, англи хэл дээрх зохиол бүтээлийг уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх, эх монгол хэлнийхээ яруу тансаг үг хэллэг, оновчтой найруулгаар ойлгосон санаагаа илэрхийлэх чадварыг урамшуулан дэмжих зорилготой юм. Оюутнууд англи хэлний завсрын дунд, дунд болон ахисан дунд түвшний бичвэрийг орчуулж  оролцсон бөгөөд Олон улсын эрх зүйн-3 ангийн Э.Цэлмэг, Ө.Бат-Эрдэнэ, О.Даринаа нар завсрын дунд шатанд Нэг, Хоёр болон Тусгай байранд тус тус шалгарч, мөн ОУЭЗ-н 3-р ангийн Б.Маралгуа, ОУЭЗ-н 4-р ангийн И.Балжинням нар дунд шатны Хоёр, Гуравдугаар байранд, Эрх зүйн 1-р ангийн Э.Солонго ахисан дунд шатны Нэгдүгээр байранд тус тус шалгарч өндөр амжилттай оролцсон байна. Шалгарсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье. 

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА