Мэдээ мэдээлэл

ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМИЙН ХИЧЭЭЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЯВАГДАЖ БАЙНА

2017 оны 04 сарын 21

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр МУИС-Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн хичээл танилцуулах нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна. Тус нээлттэй өдөрлөгт Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Амарсанаа болон бусад эрдэмтэн багш нар оролцож байгаа ба сургуулиас санал болгож буй оюутнуудын сонгон судалж, мэргэших боломжтой хичээлийн дэлгэрэнгүй танилцуулгыг багш нар оюутнуудад танилцуулж, зөвлөгөө өгч байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр хувийн эрх зүйн тэнхимийн эрдэмтэн багш нарын зохиосон номын хямдралтай худалдаа болж байгаа тул оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу.

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ