Мэдээ мэдээлэл

Хувийн эрх зүйн судлаачдын уулзалт болов

2017 оны 04 сарын 28

МУИС-ийн  Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхим нь 2016 оноос хойш  Монгол Улсын хувийн эрх зүйн хөгжлийн асуудлаар хэлэлцэх, судлаачдыг нэгтгэх зорилгоор  хувийн эрх зүйн судлаачдын уулзалтыг санаачлан  уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болсон хувийн эрх зүйн судлаачдын уулзалтанд тус тэнхимийн багш нараас гадна хувийн эрх зүйн салбарын голлох судлаач багш нар оролцсон бөгөөд уулзалтыг нээж  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал доктор Ж.Эрдэнэбулган үг хэллээ.  Улмаар тус сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Амарсанаа Монгол Улсын хувийн эрх зүйн голлох судлаачид, тус салбарт гарч буй сүүлийн үеийн бүтээлүүд болон хувийн эрх зүйн хөгжлийн төлөв байдлын талаар  танилцуулга хийж,  судлаачид хувийн эрх зүйн хөгжлийн талаар хэлэлцсэн ажил хэрэгч уулзалт болж өндөрлөлөө.

ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ