Мэдээ мэдээлэл

Шүүхийн мэтгэлцээний "Mock Trial-2017" тэмцээнд МУИС-Хууль зүйн сургуулийн иргэний болон захиргааны эрх зүйн багууд тэргүүн байр эзлэв

2017 оны 05 сарын 02

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит "Mock Trial-2017" шүүхийн мэтгэлцээний тэмцээнд манай сургуулийн Иргэний болон Захиргааны эрх зүйн багууд амжилттай оролцож, Тэргүүн байр эзэлсэн билээ.

Энэ жилийн "Mock Trial" тэмцээнийг Нийслэлийн шүүх үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус шүүхээс хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй хууль зүйн их, дээд сургуулиудын багууд өргөнөөр оролцсон болно.

Ингээд уг тэмцээнд сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, амжилттай оролцсон нийт оюутнууддаа болон багуудыг удирдсан багш нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

ПРАКТИК СУРГАЛТЫН ТӨВ