Зар мэдээ

НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМИЙН ХИЧЭЭЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛНО

2017 оны 05 сарын 02

МУИС-Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн өдөрлөг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11.00-15.00 цагт  Г.Совдын нэрэмжит “Эрдмийн танхим”-д болно.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн өдөр, оройн ангийн оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж  байна.

 

Өдөрлөгийн хөтөлбөр

  • Тэнхимийн болон багш нарын танилцуулга, тэнхимийн тухай баримтат кино, шторк үзүүлэх, криминалистикийн үзүүлэн танилцуулга.   
  • Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Баярсайхан (Ph.D) тус тэнхимийн зохион байгуулалт үйл ажиллагаа болон тэнхимийн хичээлийн сонголтонд анхаарах асуудлаар мэдээлэл хийж зөвөлгөө өгнө. 
  • Түүнчлэн Нийтийн эрх зүйн тэнхимийн сонгон судлах хичээлийн танилцуулга Эрдмийн танхимд явагдана.
  • Доорх багш нар оюутнуудад нээлттэй хичээл заана. Үүнд:

дд

Багшийн нэр

Цаг

Өрөө

Сэдэв

  1.  

Т.Золбоо

12:40-14:10

302

“Хуульчийн сэтгэлгээ” /Нээлттэй хичээл/

      2.

Д.Баяр

12:40-14:10

319

“Хууль ба эдийн засгийн үндсэн асуудал”  /Нээлттэй хичээл /

  • Сонгох хичээлийн талаар зарим багш нар танилцуулга хийж, оюутанд зөвлөгөө өгнө.  
  • Мөн хугацаанд багш нарын бүтээлийн үзэсгэлэн, хямдралтай худалдаа явагдана.

НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ