Зар мэдээ

“ХУУЛИЙН АНГЛИ ХЭЛ БОЛОН АНУ-ЫН ХУУЛИЙН ТУХАЙ МЭДЛЭГ” сургалт болно

2017 оны 05 сарын 09

Зуны сургалтанд урьж байна. 

 

МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Пенсильван мужийн Их Сургуулийн Хуулийн сургууль хамтран “АНУ-ын хуулийн тогтолцоо” болон “Хуулийн Англи хэл” сэдвээр сургалт зохион байгуулахаар боллоо.

Хэн сургалтыг удирдах вэ?

Сургалтын Пенсильвани мужийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн дэд Захирал Стивен Барнс болон тус сургуулийн докторын оюутнууд удирдана.

Сургалт хэзээ болох вэ?

Сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажлын хоногуудаар зохион байгуулахаар төлөвлөж байна.  Энэхүү төлөвлөгөө өөрчлөгдөж болох тул өөрчлөлтийг бүртгэлд хамрагдсан оюутны мэйл хаягаар мэдэгдэх болно.

Хэн сургалтанд хамрагдаж болох вэ?

Энэхүү зуны сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас зохион байгуулж байгаа тул зөвхөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамрагдана. 

Сургалт төлбөртэй юу?

Энэ сургалт нь үнэ төлбөргүй болно.

Сургалтад хамрагдахын тулд хаана бүртгүүлэх вэ?

МУИС-ийн ХЗС-ийн 324 тоотод бүртгэл явагдана.  Бүртгэлийн маягтыг бүрэн бөглөсөн оюутнууд сургалтад хамрагдах эрхтэй болно.

Бүртгэл хэзээ эхэлж, дуусах вэ?

Бүртгэл эхлэх хугацаа:     2017 оны 05 сарын 10

Бүртгэл дуусах хугацаа:   2017 оны 05 сарын 17-ны 15:00 цагт дуусгавар болно.

Сургалтыг ямар хэл дээр явуулах вэ?

Сургалтыг Англи хэл дээр явуулах тул Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний оюутнууд хамрагдах нь зохистой болно.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?

Д.Баяр багштай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Утас: 9910 – 3021

Мэйл: Bayar_d@num.edu.mn

Өрөө: 324 тоот