Мэдээ мэдээлэл

33 ДАХЬ УДААГИЙН ВИС МҮҮТ ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТРЫН ТЭМЦЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ. (33rd Willem C. Vis International Commercial Arbitration Moot)

2025 оны 10 сарын 14

33 дахь удаагийн Вис Мүүт олон улсын арилжааны арбитрын тэмцээнд оролцохыг урьж байна.

Тус тэмцээн нь олон улсын арилжааны арбитрын маргаанд оролцогчдыг төлөөлөн олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Vis Moot тэмцээнд оролцох нь оюутанд олон улсын худалдаа ба арбитрын эрх зүйн мэдлэгийг бодит жишээн дээр хэрэглэх боломж олгодог ба  англи хэд дээрх хууль зүйн судалгааны ур чадварыг сайжруулдаг. Мөн дэлхийн шилдэг хуульч, оюутнуудтай харилцаж, мэргэжлийн хүрээгээ тэлэх (networking) үнэт боломж юм.

Тэмцээний тухай дараах холбоосоор орж дэлгэрэнгүй танилцана уу: https://www.vismoot.org/ 

 

БҮРТГЭЛ:

Тэмцээний шалгаруулалтад оролцохыг хүссэн оюутнууд дараах формыг бөглөнө үү: https://docs.google.com/forms/d/1QfcNah1aD6UBR5wly5FmKj4nhLEsW0I-5HFra2YyiYs/edit 

Бүртгэл хаагдах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг.  

Сонгон шалгаруулалт бичгийн болон ярилцлагын гэсэн хоёр шаттай явагдана. Тэмцээнд оролцох сонирхолтой оюутнууд бичгийн шатны даалгаврыг дээрх формсоос харна уу. Бүртгэл дууссаны дараа ярилцлагын шат 2025 оны 10-р сарын 20 өдөр 16 цагаас УБ сургуулийн 224 тоотод болно.

Moot problem: https://www.vismoot.org/home/33rd-vis-moot/ 

Official rules of the moot: https://www.vismoot.org/home/33rd-vis-moot/ 

Бусад зүйлийг тодруулах шаардлагатай тохиолдолд ХЭЗТ-ийн ахлах багш, доктор Б.Нинжинтэй ninjin.b@num.edu.mn хаягаар холбогдоно уу.