МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Жендэрийн Үндэсний Хороо нь “Хууль ба Жендэр” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад жeндэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны 216 (Дугуй заал)-д зохион байгуулах ба тус хурал нь жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой эрх зүйн боловсролын салбарын үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудал, мөн хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа болон хууль хэрэглээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, орчин үеийн чиг хандлагын талаар багш, эрдэмтэн, судлаач нарын санаа бодол, арга туршлага, судалгааны үр дүнг хэлэлцэх зорилготой болно.
Хууль зүйн салбар дахь жендэрийн асуудал болон хууль хэрэглээ, хууль зүйн техник дэх жендэр, эрх зүйч бэлтгэдэг их дээд сургуулиудын хичээлийн агуулга дахь болон боловсон хүчний жендэрийн асуудал мөн түүнчлэн холбогдох бусад сэдвээр илтгэл хэлэлцүүлэх боломжтой.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх илтгэлийн сэдэв болон 200 үг хүртэлх хураангуйг оролцогчийн CV хамт 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг хүртэл munkhnaran.m@num.edu.mn хаягаар хүлээн авна.
Түүнчлэн эрдэм шинжилгээний хурлыг Эрх зүйч бэлтгэх хөтөлбөрийн агуулгад жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал тусгах сургалтын удирдамж гарсантай холбогдуулан МУИС Хууль зүйн сургууль болон Жендэрийн Үндэсний Хорооноос зохион явуулж байгаагаараа онцлог юм.
Өгүүлэл хүлээн авах хаяг: munkhnaran.m@num.edu.mn 99798301
Өгүүллийг ЖҮХ, Жендэр судлалаар мэргэшсэн эрдэмтэн судлаачдын бүлгээс эрхлэн гаргадаг Жендэр судлал сэтгүүлд нийтлэх мөн боломжтой ба сэтгүүлд бүтээл нийтлүүлэх илтгэгчид сэтгүүлийн шаардлагад нийцүүлэн хуралдааны дараагаар бүтээлээ ирүүлэх боломжтой. Сэтгүүлийн шаардлагын талаар нэмэлт тодруулгыг 95093702, 99798301 утсаар болон munkhnaran.m@num.edu.mn цахим шуудангийн хаягаар авна уу.