Мэдээ мэдээлэл

Швейцарын Холбооны Улсын Цюрихийн Их сургуулийн профессор Андреас Хайнеманн МУИС-ийн Хууль зүйн сургуульд зочлов

2025 оны 11 сарын 03

2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Цюрихийн Их Сургуулийн Хуулийн Факультет ба МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хооронд хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан юм. Уг гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Цюрихийн Их сургуулийн Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн орлогч декан, профессор Андреас Хайнеманн 2025 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд МУИС-ийн Хууль зүйн сургуульд зочилж оюутнуудад “BigTech Platforms and Monopolies:The Role of Antitrust Enforcement” сэдвээр сонирхолтой лекц уншив.

Тэрээр Гадаад харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монополын эсрэг газар, Германы ба Европын Эрх зүйн төв, Эдийн засаг ба Бизнесийн эрх зүйн төвийн судлаачид болон Швейцарын Холбооны Улсын Өргөмжит Консултай тус тус уулзаж Монгол Улсын улс төр, нийгэм, эрх зүйн соёлын онцлог болон өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудлын талаар судлан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.