Мэдээ мэдээлэл

АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ БЯРААГИЙН ЧИМИДИЙН “СОНГУУЛЬД СУРАЛЦАХУЙ” НОМЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025 оны 10 сарын 24

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн номын эрдэм шинжилгээний уншлагыг  Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Чимид сантай хамтран 2024 оноос зохион байгуулах болсон билээ.

2024 онд Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын эрдэм шинжилгээний уншлагыг зохион байгуулсан бол энэ жил Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Чимид сан, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуульд суралцахуй” номын эрдэм шинжилгээний уншлагыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.