Мэдээ мэдээлэл

“Дэлхийн дулаарал ба түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

2025 оны 11 сарын 05

МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Баяр энд Ока Партнерс” хуулийн фирм болон Япон Улсын Фукуока Их Сургуулийн Хуулийн сургууль хамтран “Дэлхийн дулаарал ба түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт, Япон Улсын Фукуока Их Сургуулийн Хуулийн сургуулийн профессор, доктор Яасүхиро Минова “Дэлхийн дулаарал ба түүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор С.Сүхчулуун “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол Улсын эрх зүйн зохицуулалт --Хүрээлэн буй орчны хэрэг дээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт--” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Хэлэлцүүлэгт өмгөөллийн “Баяр энд Ока партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цагаанбаяр япон хэлний орчуулагч болон хэлэлцүүлэгчээр оролцлоо.

Хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй дэлхийн дулаарлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээг эрх зүйн зохицуулалт болон эдийн засгийн арга хэрэгслийг хослуулан ашиглах ач холбогдол, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах тогтолцоог дэлхийн дулаарлын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээнд хэрэглэх боломж зэрэг асуудлын талаар илтгэгч болон хэлэлцүүлэгт оролцогч нарын хүрээнд нээлттэй асуулт, хариулт явагдаж өндөрлөв.