Мэдээ мэдээлэл

Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор Пак Жон Вонд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт доктор цол олголоо.

2025 оны 11 сарын 07

Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор Пак Жон Воныг Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийг өргөжүүлэхэд оруулсан идэвх чармайлт, Монгол, Солонгосын хууль зүйн салбарын багш, судлаачдын хамтарсан хурал, семинар, айлчлалыг зохион байгуулах, Хууль зүйн боловсролын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын хэмжээний хурал, сургалт зохион байгуулах, судлаач, оюутны солилцоог идэвхжүүлэх, оюутнуудад зориулсан тэтгэлэг, дэмжлэгийг өргөжүүлэх зэрэг чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулж их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, боловсролын салбарт оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолоор "МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хүндэт доктор цол" олгохоор шийдвэрлэсэн билээ. 

2025.10.31-ний өдрийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа үг хэлсэн бөгөөд Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор Пак Жон Воны намтрыг уншиж сонордуулан, “Хүндэт Доктор”-ын диплом, тэмдэг, өмсгөлийг МУИС-ийн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Уянга  нар гардуулан өгөв.