Мэдээ мэдээлэл

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН БАГЦ ЦАГАА ТООЦУУЛАХ ХЗС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН АНХААРАЛД!

2025 оны 11 сарын 18
  • 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөх  төлөвлөгөөтэй байгаа  ХЗС-ийн магистрант, докторант  2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/112 тоот “МУИС-ийн магистрант, докторантын Эрдэм шинжилгээ, дадлагын ажлын багц цаг тооцоход баримтлах түр журамд” заасны дагуу  тооцуулах гэж байгаа эрдэм шинжилгээний ажлаа Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Тамирт (tamir_bold@num.edu.mn - цахим шууданд илгээнэ үү)  2025 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн дотор хүлээлгэж өгнө үү.

 

  • Багц тооцуулах хүсэлтэй байгаа эрдэм шинжилгээний ажлаа хүлээлгэн өгөхдөө дараах материалыг бүрдүүлж өгнө:

 

  • Багц тооцуулах хүсэлтэй байгаа эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн жагсаалт, өргөдөл (Холбоо барих утас, имэйл)
  • Эрдэм шинжилгээний багц цуглуулсан тухай удирдагчийн тодорхойлолт
  • Эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн эх баримт бичгийг,  хуулбарын хамт (Жишээ нь эрдэм шинжилгээний хурлын урилга,  хөтөлбөр, илтгэлийн эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн сэтгүүл, судалгааны ажлын гэрээ, үр дүн болон ном, монограф, эрдэм шинжилгээний семинарт оролцсон бол хурлын тэмдэглэл, протокол)
  • Зарим ажлаа өмнө  нь тооцуулсан бол  холбогдох эрдэм шинжилгээний багцаа тооцуулсан талаар комиссын хурлын тэмдэглэл, шийдвэр

 

  • Эрдэм шинжилгээний багц цаг тооцох комисс  товлосон өдөр  (2022.11.23-11.24-ны хооронд) хуралдаж, шийдвэр гаргана.  Комисс шаардлагатай гэж үзвэл, хүсэлт гаргасан магистрант, докторанттай холбогдож, тодруулга авна.  11 дүгээр сарын 24-ний өдөр дээр дурдсан бүрдүүлэх материалын эх хувьтай ирнэ үү.

 

ХЗС-ийн Эрдэм шинжилгээний багц цаг тооцох комисс