Мэдээ мэдээлэл

УНИДРУА-ГИЙН АНХДУГААР ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТРЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2025 оны 11 сарын 20

Унидруа-гийн Олон улсын арилжааны гэрээний зарчмыг үндэслэн зохион байгуулагдаж буй анхдугаар “Олон Улсын Арбитрын мэтгэлцээний тэмцээн”-д Монгол улсын хууль зүйн сургуулийн баг оролцлоо. Тус тэмцээн нь оролцогч оюутнуудад олон улсын арилжааны арбитрын маргааны талуудыг төлөөлөн жүжигчилсэн байдлаар мэтгэлцэх боломжийг олгодог бөгөөд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Хууль зүйн сургуулийн 3, 4, 5 дугаар түвшний оюутнууд болох Э.Бүжинлхам, У.Мишээл, Б.Нинжин, С.Түмэнхүслэн, Ц.Уянсэтгэл нар сургуулиа төлөөлөн UPICC Moot-ийн бичгийн урьдчилсан шатанд шалгаран 2025 оны 11 дүгээр сарын 3 – 5-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан аман шатанд амжилттай оролцлоо.

Тэмцээний арбитрчаар хятадын болон олон улсын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажиллав. Монгол Улсын Их Сургуулиас Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллаа.

Монгол Улсын Хууль зүйн сургуулийн баг БНХАУ-ын Peking University, Shanghai International Studies University, Shanghai University Of Political Science and Law болон Турк Улсын Piri Reis University-ийн багуудтай тус тус талаас тоглосон юм.

 

Мөн тэмцээнд оролцсон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудад дэмжлэг үзүүлсэн

  • Legal guide LLP
  • Melville Erdenedalai PPL
  • Өмгөөллийн Strategy Law LLC
  • ELB LLP
  • Батжаргалын Энхмөнх нарт гүн талархал илэрхийлье!

Турк улсын Piri Reis University-ийн багтай тоглож буй нь

БНХАУ-ын Peking University ийн багтай тоглож буй нь

БНХАУ-ын Shanghai International Studies University-ийн багтай тоглож буй нь

БНХАУ-ын Shanghai University Of Political Science-ийн багтай тоглож буй нь