Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс 2 дахь удаагаа зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эрх зүй-2025” мэтгэлцээний тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Энэхүү тэмцээнд Дотоод хэргийн их сургууль, Их засаг их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Шихихутуг их сургуулийн багууд оролцсоноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг тэргүүн байрт шалгарлаа.
Тэмцээнийг зохион байгуулагч нарын зүгээс эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын Үндсэн хуулийн эрх зүй болон Үндсэн хуулийн процессын эрх зүйн онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлан таниулах зэрэгт энэхүү арга хэмжээ чухал хувь нэмэртэй болохыг онцолсон байна.
“Үндсэн хуулийн эрх зүй-2025” мэтгэлцээний тэмцээнд МУИС-ийн ХЗС-ийн багийн зөвлөх багшаар Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Сүхчулуун, багийн гишүүдэд МУИС-ийн ХЗС-ийн IV түвшний оюутан О.Ариунцэцэг, Г.Төртогтох, М.Нандингоо нар, V түвшний оюутан Т.Баярцэцэг, Б.Өсөхбаяр нар оролцсон байна.
Уламжлал болгон зохиогдож буй “Үндсэн хуулийн эрх зүй 2025” мэтгэлцээний тэмцээнд амжилт гаргасан МУИС-ийн ХЗС-ийн багт баяр хүргэж, талархал илэрхийлж байна.
МУИС-ийн ХЗС