МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс Үндсэн хуулийн эрх зүйн эрдэм шинжилгээний судалгааг эрдэмтэн судлаачдад танилцуулж, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, судалгааны ажлыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний семинарыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний судалгааны семинарыг 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, (Sc.D), профессор Н.Лүндэндорж “Улс төр ба эрх зүй: Үндсэн хуулийн эрх зүйд холбогдох нь” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний судалгааны семинарт Үндсэн хуулийн эрх зүйн судлаачид оролцож, өөрсдийн санал, бодлыг илэрхийлж, хэлэлцүүлгийг өргөн хүрээтэй өрнүүллээ.