Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРБИТРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГИЙН ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2026 оны 04 сарын 29

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРБИТРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГИЙН ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

МУИС-ийн Хууль зүйн сургууль нь 2019 оноос эхлэн “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн олон улсын арбитрын мэтгэлцээн”-ий тэмцээнд оролцож эхэлсэн билээ. Энэхүү олон улсын арбиттрын мэтгэлцээний тэмцээнийг анх 2008 оноос эхлэн Томас Вэлдэ сангаас санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн томоохон их дээд сургуулиудын идэвхтэй оролцдог, нэр хүнд бүхий тэмцээний нэг болоод байна. Уг тэмцээн нь 2026 оны 10 сарын 23-наас 27-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод Шэньжэний Олон Улсын Арбитрын Шүүх дээр зохион байгуулагдана. МУИС-ын ХЗС-ийн багийн гишүүдийг сонгон шалгаруулахаар энэхүү зарыг та бүхэнд хүргэж байна.

Тэмцээнд баг тус бүр нэхэмжлэгч ба хариуцагчын үүднээс арбитрын ажиллагаанд мэтгэлцэх байдлаар оролцох ба нэхэмжлэгч, хариуцагчийн шилдэг тайлбар, шилдэг өмгөөлөгч гэсэн төрлүүдэд өрсөлдөнө. Шалгаруулалтад оролцох оюутнууд нь англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, бичих болох ярих чадвар сайн, олон улсын эрх зүйн хичээлийг үзсэн байх нь давуу тал болно.

Бүртгэл

Оролцохыг хүссэн оюутнууд mandariva@num.edu.mn хаяг руу дараахь мэдээллийг илгээнэ үү.

  • Овог, нэр
  • Оюутны танилцуулга
  • И-мэйл хаяг, утасны дугаар

Бүртгэл 2026 оны 5 сарын 1-ний 09:00 цаг хүртэл явагдана. Ярилцлагын товыг жич зарлах ба ярилцлагад оролцохоор ирэхдээ fdimoot.org веб хуудаснаас Case 2026-ийг татан авч, уншиж танилцсан байна.

МУИС, ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

2026.04.28