Их, дээд сургуулиудын хоорондын хэлэлцээний 25 дугаар тэмцээн (Intercollegiate Negotiation Competition) 2026 оны 11 дүгээр сард Япон Улсын Софиа Их сургуульд зохион байгуулагдана.
Тус тэмцээн нь оюутнуудад Моck хэлэлцээ, арбитрын ажиллагаанд оролцох боломжийг олгон, хэлэлцээ хийх сонирхлыг нэмэгдүүлэх, хэлэлцээний талаар илүү ихийг мэдэх явдлыг дэмжих зорилготой. Тэмцээний шүүгчдээр Японы болон Олон улсын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг.
Тус тэмцээнд оролцохыг сонирхсон оюутнуудыг тэмцээний шалгаруулалтад оролцохыг урьж байна.
БҮРТГЭЛ:
Сонирхсон оюутнууд дараах формыг бөглөнө үү. INC тэмцээний бүртгэл – Fill out form
Бүртгэл хаагдах хугацаа: 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 цаг.
Сонгон шалгаруулалт хоёр шаттай явагдана: бичгийн болон ярилцлага. Тэмцээнд оролцох сонирхолтой оюутнууд бичгийн шатны даалгаврыг дээрх формоос харна уу. Бүртгэл дууссаны дараа ярилцлагын шат 2025 оны 5-р сарын 22 өдөр 11 цагаас УБ сургуулийн 200 тоотод болно.
Бусад зүйлийг тодруулах шаардлагатай тохиолдолд ахлах багш, доктор Н.Энхцэцэгтэй enkhtsetseg.n@num.edu.mn хаягаар холбогдоно уу.