Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ

2026 оны 07 сарын 07

МУИС-ийн ХЗС-ийн Олон улсын эрх зүйн хөтөлбөр нь 1998 оноос хойш хэрэгжиж байгаа хууль зүйн сургуулийн гол хөтөлбөрүүдийн нэг бөгөөд олон улсын эрх зүйн мэдлэгтэй, англи хэлтэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн түүхтэй.

 

Олон улсын эрх зүйн хөтөлбөр нь

  • Дотоодын эрх зүйгээс гадна олон улсын эрх зүйн гүнзгийрүүлсэн мэдлэгтэй болох;
  • Олон улсын тэмцээнд, уралдаанд оролцох;
  • Анги, хамт олонтой болох болон
  • Хууль зүйн мэргэжлийн англи хэлний чадвар эзэмших зэрэг давуу талтай. 

 

Олон улсын эрх зүйн хөтөлбөрт элсэх сонирхолтой оюутнууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

  1. 2 дугаар түвшинд элсэн суралцагч байх;
  2. Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (intermediate)

 

Элсэлтийн шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх зүйн 2 дугаар түвшний оюутнууд дараах холбоосоор бүртгүүлнэ үү.

 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdscv-Ct2gURa0UM5qaIBl3Fgq1-F8BCH-83iPL827t7_XXrQ/viewform?usp=publish-editor

 

Бүртгэл 2026 оны 8 дугаар сарын 10-ны 15 цаг хүртэл явагдана.

 

Элсэлтийн англи хэлний шалгалтыг цахимаар 2026 оны 8-р сарын 12-ны өдөр 10 цагаас авна. Шалгалт авах холбоос бүртгэл хаагдсаны дараа цахим шуудангаар илгээнэ. Иймд, бүртгэл хаагдсаны дараа цахим шуудангаа шалгана уу.

 

Ярилцлагын шатны холбогдох мэдээллийг талаар бичгийн шалгалтын дараа мэдэгдэнэ.