МУИС-ийн Хууль зүйн сургууль хувийн эрх зүйн хэм хэмжээг төрөлжүүлэн эмхэтгэн боловсруулан батлан гаргадаг УНИДРУА олон улсын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд «Cape Town Convention - MAC Protocol and Digital Assets» сэдвийн хүрээнд хамтран 2026 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулалаа.
УНИДРУА Олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Анна Венециано хүрэлцэн ирж тус байгууллагын зорилго, чиг үүрэг, батлан гаргасан эрх зүйн баримт бичгүүд дотоодын эрх зүйд хэрхэн сайн туршлага болох талаар танилцуулав. Дэлхий нийтийн хэмжээнд дижитал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтыг оновчтой боловсруулах хэрэгцээ шаардлага бий болсон ба Монгол Улсын хувьд мөн тулгамдаж буй асуудлын нэг билээ. Тиймээс УНИДРУА-ийн баталсан эрх зүйн баримт бичгүүд Монгол Улсад уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, барьцаа, түрээсийн асуудал болон дижитал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын шинэчлэл хийхэд сайн загвар болох юм.