Сургуулийн бүтэц

Нийтийн эрх зүйн тэнхимийн товч танилцуулга

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим нь МУИС-ийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  Б/290 дугаар тушаалаар шинээр үүсгэн байгуулагдсан. Тус тэнхимийн эрхлэгчээр доктор, профессор Д.Баярсайхан томилогдон 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Нийтийн эрх зүйн тэнхим нь өмнө нь байсан Төр, захиргааны эрх зүйн, Эрүүгийн эрх зүйн (Эрх зүй, төрийн онол, түүхийн) Эрх зүй судлалын, Олон улсын эрх зүйн зэрэг 4 тэнхим нэгдэн нийлснээр үүсгэн байгуулагдсан. Одоо үндсэн орон тооны 29 профессор, багш нартай нийтдээ төр, захиргаа, татвар гааль, экологи үндсэн хууль, эрүүгийн болон процессын эрх зүй, эрх зүйн онол, философи, түүх, хүний эрх, нийтийн болон процесс, эрүүгийн эрх зүйн хэрэглээ зэрэг заавал судлах болон сонгон суралцах 150 шахам хичээлийн сургалт, судалгааны ажил эрхэлдэг. Тус тэнхимд үндсэн орон тооны багш нараас гадна Зөвлөх профессор, академич С.Нарангэрэл, гэрээт профессор, академич Ж.Амарсанаа, гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа (Sc.D), гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж (Sc.D), гэрээт профессор, хууль зүйн ухааны доктор Д.Солонго (Ph.D), зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор Ш.Цогтоо (Ph.D), гэрээт профессор, хууль зүйн ухааны доктор Б.Баярсайхан (Ph.D), гэрээт дэд профессор Г.Банзрагч  (Dr.Jur), гэрээт дэд профессор, доктор (Ph.D) Ч.Өнөрбаяр, зөвлөх ахлах багш Ж.Жавзандулам (LL.М) нар Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй, Харьцуулсан эрүүгийн эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй, Төрийн онол, Эрүүгийн процесс, Захиргааны эрх зүйн тусгай анги зэрэг голлох салбарын хичээлийг их, дээдийн анги, магистр, докторын түвшинд заадаг. 

Тус тэнхимд  Профессор Г.Совд, ардын багш профессор Б.Чимид зэрэг хууль зүйн шинжлэх ухааны нэрт эрдэмтэд харъяалагдан ажилласаар ирсэн бөгөөд, тэдний бүтээл туурвил өнөө хэр ач холбогдлоо алдаагүй хэрэглэдсээр байна.  
Нийтийн эрх зүйн тэнхим нь Монгол Улсад хууль зүйн шинжлэх ухааны суурь судалгааг хөгжүүлэх болон Эрх зүйн онол, түүх, Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Үндсэн хуулийн болон Эрүүгийн захиргааны процессын эрх зүй) Гааль татвар, экологийн эрх зүй, хуульчийн ёс зүй, криминологи, криминалистик, эрх зүйн сэтгэл судлал зэрэг Нийтийн эрх зүйн голлох хичээлийн хөтөлбөр, технологи, хэрэгжилт, зохион байгуулалтыг бүрэн хариуцдаг. 

Үндсэн орон тооны багш нар: 
-Профессорын албан тушаалд  Ж.Эрдэнэбулган (Ph.D), Д.Баярсайхан (Ph.D), Х.Сэлэнгэ (Ph.D), А.Эрдэнэцогт (Ph.D), В.Оюумаа (Ph.D), 
-Дэд профессорын албан тушаалд  Б.Амарбаясгалан (Ph.D), П.Одгэрэл (Ph.D),  Д.Бадам (Ph.D), Ж.Эрхэсхулан (Ph.D), Д.Гангабаатар (LL.D),О.Мөнхсайхан (LL.D), 
-Ахлах багшийн албан тушаалд А.Бямбажаргал, (S.J.D), С.Энхмэнд (LL.M), М.Мөнхбат (LL.M), М.Уянга (LL.M),  Д.Батболд(LL.M) (MPA), 
-Багшийн албан тушаалд  Б.Баяр (LL.M), Т.Наранцогт (LL.M), Б.Одонтунгалаг (LL.M), Т.Золбоо (LL.M), О.Чулуунцэцэг (LL.M), Д.Гантөмөр (LL.M), Х.Болормаа (LL.M), А.Солонго (LL.M),  
-Дадлагжигч багшийн албан тушаалд Э.Мөнхдаваа (LL.M), Б.Батбаяр (LL.M), Т.Мөнх-Эрдэнэ (LL.M), Д.Баяр (LL.M) нар ажиллаж байна. 

Тэнхмийн эрхэм зорилго: Монгол улсын хэмжээнд Нийтийн эрх зүйн сургалт, судалгаанд тэргүүлэх байр суурьтай байж, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролыг академик түвшинд хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах болно.