Түгээмэл асуулт хариулт /FAQ/

1-р түвшний оюутнууд 30 багц цаг судлана.
I. Байгалийн ухаан-3кр
II. Хүмүүнлэгийн ухаан-6кр
III. Нийгмийн ухаан-3кр
IV. Иргэний боловсрол-3кр
V. Судалгаа шинжилгээний арга зүй-3кр
VI. Яриа бичгийн ур чадвар-3кр
VII. Англи хэл, бусад хэл-6кр
VIII. Биеийн тамир, эрүүл ахуй-3кр
Болно. Илүү хичээл судалсан бол багц цаг, дүн диплом дээр тавигдана.
Улиралд 21илүүгүй, 12 багц цагаас багагүй хичээл үзнэ. 15-18 багц цагийг судалвал тохиромжтой.
Болохгүй. Тухайн салбараас хэдэн багц цаг судлахаар заагдсан байна түүнийгээ судлана.
Байхгүй. Тус сургуулийн “Эрх зүйн үндэс”, “Хүний эрх” гэсэн 2 хичээл сонголтонд байдаг ч заавал судлах албагүй.
1-р түвшний оюутнуудын хувьд яг тухайн улиралд суудал нэмэх боломжгүй. Дараагийн улиралд тухайн хичээл дахин сонгогдохоор тавигдана.
2-оос дээш түвшний оюутнуудын хувьд тандалт өгөөгүйгээс эсвэл хөтөлбөрийн зөрүүнээс дээрх асуудал үүсдэг. Үүнийг СА-ны технологи хариуцсан мэргэжилтэн, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн болон СА-ны даргад хандаж шийдүүлнэ.
Төлбөр төлөх 2 сонголттой.
- Онлайнаар дотоодын карт ашиглаж төлнө. (Банкны сонголтоо хийх, интернет гүйлгээ хийх код авах)
- Paybill буюу банкаар гүйлгээ хийх (Гүйлгээний утга дээр ID, регистрийн дугаар, овог, нэрээ бичнэ)
Болно. Хичээл эхэлснээс хойш тухайн хичээлийн цагийн 30% өнгөрөөгүй байхад цуцалвал багц цагийн төлбөрийн 70 хувийг буцаан төлбөрийн дансанд нь байршуулж дараагийн улиралд үзэх төлбөрт шилжүүлнэ.
Хичээл эхэлснээс хойш тухайн хичээлийн цагийн 30% өнгөрсөн байхад цуцалвал төлбөрийг буцаахгүй.

Болно. Тухайн салбар сургуульд элсэх ЭЕШ-ын болзол хангасан байх, 2 улирлын голч дүн 2.8-аас дээш, улиралд 12-оос багагүй багц цагийн хичээл судалсан оюутнууд шилжих хүсэлт гаргана.
Хугацаа нь 1 сарын 1-15, 7 сарын 15-аас 8 сарын 15 хооронд shiljilt.num.edu.mn хаягаар хүсэлт гаргана.
Шилжих хүсэлт гаргасан оюутнуудаас бүрэлдэхүүн сургууль нь шалгалт авна.
Тухайн улирлын 13, 14 дэх долоо хоногт багтаан дараагийн улиралд судлах хичээлийн саналаа өгнө.
Санал өгсөн оюутнууд хичээл баталгаажуулалтын хугацааны 50 хувьд хичээлээ баталгаажуулах давуу эрхтэй.
Тухайн улирлын 13, 14 дэх долоо хоногт багтаан дараагийн улиралд судлах хичээлийн саналаа өгнө.
Санал өгсөн оюутнууд хичээл баталгаажуулалтын хугацааны 50 хувьд хичээлээ баталгаажуулах давуу эрхтэй.
Гурван долоо хоногоос дээш хугацаагаар чөлөө авах бол улирлын чөлөө авах ба хүсэлтээ бичгээр сургалтын албанд гаргана.
Сургалтын алба SiSi системд суралцагчийн төлөвийг өөрчилж, сонгосон хичээлийг нь цуцална.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцаж байгаа дараахь суралцагч

1. Хагас өнчин суралцагч;
2. Малчин өрхийн суралцагч;
3. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

Бүрдүүлэх бичиг баримт

1. Өргөдөл /Гараар бичсэн/
2. Иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /Өөрийн, эцэг, эхийн/
3. Боловсролын үнэлгээний төвийн батламж /шинээр элсэгч/
4. Үндсэн захиргааны тодорхойлолт /сум, баг, дүүрэг, хороо/
5. Группын дэвтэр нотариатаар баталгаажуулсан хуулбар
6. Бүтэн өнчин бол эцэг эхийн нас барсан тухай гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан болон иргэний бүртгэл мэдээллийн төвөөс авсан лавлагаа
1. Бүтэн өнчин суралцагч 2. Хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл эцэг, эх нь /70% дээш/ эсхүл хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй 3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч

Бүрдүүлэх материал
Өргөдөл/гараар бичсэн/
Батламж бичиг хуулбар
Үл хөдлөх хөрөнгийн баталгааны хуулбар, нотариатаар баталгаажуулсан /Эцэг, эхийн/
Үндсэн захиргааны тодорхойлолт /сум, баг, дүүрэг, хороо/
Иргэний үнэмлэхний хуулбар/ өөрийн, эцэг, эх/, нотариатаар батлуулсан
Дүнгийн тодорхойлолт /2-р курсээс дээш голч дүн нь 2,8 байна/

Оюутан суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.6-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон хавсарга мэргэжлээр суралцах хүсэлт гаргаж болно.
Хос болон хавсрага хөтөлбөрөөр суралцах хүсэлтээ улиралын 11 сард болон 4 сарын эхний 2 долоо хоногт сургалтын албанд гаргана.
http://www.num.edu.mn/
www.news.num.edu.mn
https://www.facebook. МУИС-ХЗС 2016 оны элсэгчид
Оюутны алба болон Сургалтын албаны мэдээллийн самбар