Сургуулийн бүтэц

Практик сургалтын төвийн товч танилцуулга

 

                                                       

 

         МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Практик сургалтын төв нь оюутны онолын мэдлэгийг практикт хэрэглэх дадал чадварыг

хөгжүүлэх, оюутанд хуульч мэргэжлийн ёс зүй, хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий сургалтын нэгж юм. Мөн оюутны хууль

зүйн Клиник сургалт, Мэргэжих болон Танилцах дадлагыг зохион байгуулдаг.

                                            

               

1.Клиник сургалт.

          Эрх зүйн бакалаврын сургалтын хүрээнд оюутан танхимд олж авсан онолын мэдлэгээ практикт хэрэглэх болон хуульчийн мэргэжлийн

ажлын ур чадварт суралцан зохих дадал, чадваруудыг эзэмших хэрэгцээ, шаардлагыг хангах нэг чиглэл бол Хууль зүйн клиник сургалт

бөгөөд уг сургалт нь сургалтын интерактив аргад тулгуурлан хөтөлбөрийн дагуу явагддаг.

Хууль Зүйн Клиник хичээл нь:

  1.  Хууль зүйн клиник – Иргэн
  2. Хууль зүйн клиник – Эрүү
  3. Хууль зүйн клиник – Захиргаа
  4. Клиник – Хууль зүйн туслалцаа /Эчнээ, орой/ гэсэн үндсэн хөтөлбөрийн дагуу явагдаж байна.

Түүнчлэн  Хууль зүйн клиник  хичээлийг сонгон судалсан оюутнууд  дараах  нийгэмд чиглэсэн бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

1. Подкастр оюутан

2. Багш оюутан

3. Зөвлөөч оюутан

4. Судлаач оюутан

5. Мэтгэлцээнч оюутан

2.Мэргэжих болон Танилцах  дадлага.

          Оюутныг дадлагажуулах үндсэн хоёр хөтөлбөр  байдаг ба өдрийн ангийн оюутнуудад  “Мэргэжих дадлага”, Эчнээ, орой ангийн оюутнуудад 

“Танилцах дадлага”  хэлбэрээр хийгддэг. Эдгээр дадлагын гол зорилго нь оюутны танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэгийг практикт

хэрэглэх дадал чадварыг хөгжүүлэх, дадлага хийж буй хуулийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцуулах, улмаар тухайн

мэргэжлийн салбарт тавигдаж буй зорилт, тулгамдсан асуудлын талаар шинэ мэдлэг  олгох, оюутанд цаашид тогтвортой ажиллах мэргэжлийн

чиглэлээ сонгох, хуульчийн ёс зүй, харилцааны зөв хандлагыг төлөвшүүлэхэд зохих хувь нэмэр оруулах юм.

  1. Практик сургалтын төвийн бүрэлдэхүүн.

Практик сургалтын төвийн тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D), дэд профессор С. Болормаа, төвийн багшаар М.Болор-Эрдэнэ (LL.M), төвийн

туслах ажилтнаар Э.Оюун-Эрдэнэ (LL.M) нар ажиллаж байна. Мөн Иргэний клиник хичээлийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн  шүүгч Э.Золзаяа (LL.M),  Эрүүгийн клиник хичээлийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч Г.Ганбаатар (LL.M) нар  орж байна.

МУИС-Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн танилцуулга бичлэг үзэх

                                          Практик сургалтын төв    lawclinic@num.edu.mn      75754400 (3508