Сургуулийн бүтэц

Сургалтын алба

Сургалтын алба дараахь чиг үүрэгтэй:

 

СУРГАЛТЫН АЛБАНЫ ЭРХЛЭГЧ – Б.АМАРБАЯСГАЛАН

  1. СНА-аас өгсөн бодлогын дагуу бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, оюутанд үйлчлэх төвийг  удирдан зохион байгуулалтаар хангаж тасралтгүй үйл ажиллагаатай байх нөхцлийг бүрдүүлэх
  2. Сургалтын үйл ажиллагааны эрх зүйн баримт бичгийг бүрдүүлж сургалтын хөтөлбөр, хичээлийн төлөвлөгөө, боловсролын стандартын хэрэгжилтийг зохион байгуулах
  3. Хөтөлбөрийн хороодтой хамтран ажиллаж сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх
  4. Багшийн хөгжил, сургалтын технологийн асуудлыг нэгдсэн удирдлагаар хангаж, багшийн ажлын ачаалал, төлөвлөлт, гүйцэтгэлийг хянаж, дүн шинжилгээ хийх, шаардлагатай асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх
  5. Элсэлт, төгсөлт, шилжилтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, элсэлттэй холбоотой шаардлагатай асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх
  6. Оюутны бүртгэл, хичээлд бүртгүүлэх, хөтөлбөр сонголтыг зохион байгуулах, хяналт тавих, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх
  7. Оюутан, эцэг эх, иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдвэрлэх
  8. Бүрэлдэхүүн сургууль дээрх сургалтын матерриаллаг орчинд хяналт тавьж, сайжруулах арга хэмжээ авч ажиллах
  9. Бүрэлдэхүүн сургуулийн сургалттай холбоотой мэдээлэл бэлтгэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах
  10. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

ЭЛСЭЛТ, ТӨГСӨЛТИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН – А.МӨНХТУЯА

  1. Бүрэлдэхүүн сургуулийн элсэлт, төгсөлт, оюутныг шилжүүлэн суралцуулах үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэрийн дагуу гүйцэтгэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  2. Бүрэлдэхүүн сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг СНА-ны удирдлага дор гүйцэтгэх
  3. Бүрэлдэхүүн сургуулийн төгсөлтийн үйл ажиллагааг СНА-ны удирдлага дор гүйцэтгэх
  4. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт шилжин суралцах оюутны хүсэлтийг бүртгэх, мэдээллийг хянах, шийдвэрлүүлэх

ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН – Б.БАЯРСАЙХАН

  1. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, стандарттай холбоотой эрх зүйн бичиг баримтыг эмхэтгэх, баталгаажсан мэдээллийг сургалтын мэдээллийн системд оруулах, мэдээллийг хянах
  2. Хөтөлбөр магадлан итгэмжлэлтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэх, сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах талаар холбогдох нэгж, албатай хамтран ажиллах
  3. Хөтөлбөрийн дэд хороодыг шаардлагатай мэдээллээр хангах, сургалттай холбоотой статистик мэдээллийн сан бүрдүүлэх
  4. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, багшийн цагийн ачаалал, гүйцэтгэлтэй холбоотой судалгаа гаргах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

ОЮУТНЫ БҮРТГЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН – Н.АЛТАНЗУЛ

  1. Оюутны бүртгэлийн үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэрийн дагуу зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  2. Оюутны суралцах үйл ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэрийг боловсруулж, баталгаажуулах, сургалтын мэдээллийн системд оюутны мэдээллийг хөтлөх, хянах
  3. Бүрэлдэхүүн сургуулийн оюутны хөтөлбөр сонголтыг СНА-ны удирдлага дор зохион байгуулах
  4. Оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үйл ажиллагаанд хяналт тавих
  5. Оюутныг солилцооны хөтөлбөр, тэтгэлэгт хамруулах
  6. Оюутны суралцах үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг бэлтгэх, зөвлөгөө мэдээллийн ажилтанд зориулсан семинар зохион байгуулах

СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН – Ж.ОЮУНБИЛЭГ

  1. Оюутны хичээлд бүртгүүлэх үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэрийн дагуу зохион байгуулж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  2. Багшийн сургалтын ажлын ачаалал, төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах, мэдээллийг нэгтгэх, багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  3. Багшийн заах арга, ёс зүй, харилцаа, зааж буй хичээл, сургалтын орчны талаар оюутнаас санал асуулга авах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих
  4. Сургалтын анги, танхимын ашиглалтын асуудлыг хариуцах
  5. Оюутны хичээлд бүртгүүлэх үйл ажиллагааг СНА-ны удирдлага дор зохион байгуулах

ОЮУТНЫ ЗААВАРЛАГЧ – Т.ЗУЛБАДАМ

  1. Оюутанд үйлчлэх үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийн дагуу зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  2. Оюутны суралцах үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, оюутанп шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэх
  3. Оюутныг нийгэм, соёл, хүмүүжил, хөдөлмөр эрхлэлтийн төрөл бүрийн дэмжих үйлчилгээнд хамруулах
  4. Оюутны суралцах хугацааны үнэмлэх, албан тодорхойлолтыг бэлтгэж өгөх, оюутны санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлж, хариу өгөх
  5. Хичээлийн жилийн тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах
  6. Оюутны байгууллагуудтай хамтарч ажиллах