Сургуулийн бүтэц

Хөтөлбөрийн хороо

Хөтөлбөрийн хороо нь Эрдмийн зөвлөлөөс баталсан журмын дагуу  МУИС нь сургалтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ерөнхийчиг үүрэгтэй.  

МУИС-ийн Хөтөлбөрийн хороо нь Ерөнхий хороо, Ерөнхий суурь хөтөлбөрийн дэд хороо, Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн дэд хороо, Тэнхимийн хөтөлбөрийн дэд хороо гэсэн бүтэцтэйгээр ажиллана. Тэнхимийн бүтэцгүй бол тухайн бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн дэд хороо хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

МУИС-ийн Хөтөлбөрийн хороо нь суралцагчдад шаталсан сургалтын 5 хөтөлбөрийн хүрээнд ерөнхий суурь болон үндсэн, хавсрага, хос мэргэжлийн хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх нөхцлийг тогтоож, дан ба салбар дундын хамтарсан хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, мэргэжлийн шинжилгээ хийх, бодлого зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргана.

МУИС-ийн Хөтөлбөрийн хороо дараах чиг үүрэгтэй байна.