Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв

Сургалт

Төвийн хэтийн бодлогын хүрээнд судалгаанаас гадна, судалгааны үр дүн, МУИС, Хууль зүйн сургуулийн эрдэмтэд, судлаач багш, төвийн судлаачдыг түшиглэн нийгмийн хэрэгцээг харгалзан зэргийн бус сургалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байна. Тус төвийн төлөвлөсөн хуваарьт сургалтуудаас гадна захиалгат байгууллагын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн сургалт явуулах боломжтой.

Тус төвөөр дамжуулан Та бүхэн бизнесийн эрх зүйн хууль хэрэглээний практик асуудлаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын өөрийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн удирдах түвшний албан тушаалтнуудад зориулсан сургалт авах нь нээлттэй.