Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв

Судалгаа

Төв үйл ажиллагааныхаа хүрээнд эн тэргүүнд бодлогын болон суурь судалгааг нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан дангаар болон гадаад, дотоодын ижил академик байгууллагатай хамтран хийх, олон улсын томоохон их сургуулиудын ижил түвшний судалгааны нэгжүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, хавсарга судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, хуульч мэргэжилтэн бэлтгэж байгаа цөм хөтөлбөр, эрдэм шинжилгээний байгууллага болохын хувьд төгсөлтийн дараах буюу ахисан түвшний сургалтын суралцагчдыг судалгаанд татан оролцуулж чадавхжуулах үйл ажиллагааг явуулж МУИС-ийн түвшнийг дэлхийн жишигт нийцүүлнэ гэсэн зорилтод хүрэхэд дэмждэг үзүүлэн ажиллаж байна.

МУИС, Хууль зүйн сургуулийн төгсөлтийн дараах сургалт болох эрх зүйн магистр, докторын түвшинд суралцаж буй мэргэжлийн судлаачдад тус төвийн үйл ажиллагаанд оролцох нь нээлттэй бөгөөд суралцагчдын хүсэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн судалгааны төвөөр дамжуулан мэргэжлийн түвшинд судалгаа хийх, хууль зүйн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах, дадлагажих боломжтой нь тус сургуулийн бас нэг давуу тал болсныг дурдаж байна.

Төвийн зүгээс арилжааны эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгох, системчлэх, сайжруулах хэрэгцээ шаардлагын хүрээнд нэн тэргүүнд дараах чиглэлээр суурь судалгаа хийхээр төлөвлөж эхлүүлээд байна.

  • Арилжааны эрх зүй, иргэний эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг бизнес, эдийн засагт нөлөөлөх эрх зүйн орчны судалгаа
  • Олон улсын хэмжээнд болон хөрш орнуудын эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчны судалгаа
  • Эдийн засаг, бизнесийн асуудалтай холбогдох шүүхийн шийдвэрийн мониторинг судалгаа
  • Бизнесийн орчин нөхцөл, хуулийн хэрэгжилттэй холбоотой эрх зүйн социологийн судалгаа