Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв

Танилцуулга

Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв

Монгол Улсын Их Сургууль бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болох, цаашлаад дэлхийн шилдэг их сургуулийн эгнээнд багтах алсын харааг нэн тэргүүнд тавин ажиллаж байна. Энэхүү алсын харааны хүрээнд МУИС нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлаар сургалт, судалгааны ажлыг тогтвортой эрхэлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага болох зорилт тавин ажиллаж байна.

МУИС-ийн бүрэлдэхүүнд багтаж үйл ажиллагаа явуулж байгаа хууль зүйн боловсролын анхдагч, цөм, ууган эрдэм шинжилгээний байгууллага болохын хувьд МУИС-ийн Хууль зүйн сургууль нь хууль зүйн эрдэм судлал, сургалтын талбарт үндэсний тэргүүлэх төв байх, судалгаа, шинжилгээний сургалт, судалгааны ажлыг тогтвортой эрхэлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага болох зорилтыг давхар тавин ажиллаж байна.  

Эдгээр зорилгын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хувийн эрх зүйн тэнхимээс санаачлан улс орны тулгуур болсон эдийн засгийн салбарын хэрэгцээ, шаардлага, өөрийн орны онцлогийг танин мэдэх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, хууль, эрх зүйн орчны зохицуулалтыг бий болгох, сайжруулах, бусад улс орны харьцуулсан судалгааг хийх зорилгоор тус төвийг 2020 онд үүсгэн байгуулсан.

Төв нь нэн тэргүүнд судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг голчлох бөгөөд мэргэжлийн судлаачид болон байгууллагуудыг холбох гүүр болох  судалгаанд бусад салбар, бүрэлдэхүүн сургуулиудын хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахад анхаарч ажиллана.

Тус төвтэй дараах хаягаар холбогдож сургалт, судалгааны чиглэлээр нээлттэй хамтран ажиллахыг урьж байна.

Хаяг:                            Нэгдсэн Үндэстний гудамж 17, Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 3Б байр, Хууль зүйн сургууль, Хувийн эрх зүйн тэнхим, 301 тоот.

Холбоо барих:            75754400, 77307730 - 3501

Цахим шуудан:           cebl@num.edu.mn