Үндэсний тагнуулын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ын Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, МУИС-ын Хууль зүйн сургууль хамтран олон улсын эрх зүйн чиглэлээрх 5 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг Олон улсын эрх зүй: Монгол Улс, Оросын Холбооны Улс, БНХАУ-ын гурван талт болон хоёр талт хамтын ажиллагааны асуудлуудыг олон улсын эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүй, ач холбогдлын үүднээс тодорхойлох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал дэвшүүлэх, олон улсын эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн бөгөөд хөрш 3 улсын хамтын ажиллагааны асуудлуудыг тухайлан Олон улсын эрх зүйн хүрээнд судалж гаргаж ирж байгаагаар онцлогтой юм.
Эрдэмтэн, судлаачдаас хоёр талт болон гурван талт харилцаа, стратегийн түншлэл, аюулгүй байдал, эдийн засгийн болон гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааны эрх зүйн асуудлуудыг хөндсөн илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр ирүүлснийг эмхэтгэн нийтийн хүртээл болгож байна. Илтгэлүүдэд дургдагдах дүгнэлт, санал зөвхөн хувь судлаачийн байр суурийг илэрхийлж байгаа болно.