Багш нар

Шарын Цогтоо

Доктор (Ph.D)., Зөвлөх профессор

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Шарын Цогтоо нь Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Тарвагантад төрсөн. Ш.Цогтоо нь хуульч мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой, хууль зүйн ухааны доктор, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, гаалийн итгэмжит зөвлөх цолтой, Монгол Улсын гавьяат багш. Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Санхүүгийн эрх зүй, Гаалийн эрх зүйгээр өндөр мэргэшсэн хуульч мэргэжилтэн. 

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж-17, МУИС, 3Б байр

320

7730-7730

tsogtoo@num.edu.mn

Боловсрол

  • 1981 он – ОХУ, Веронежийн Улсын Их Сургууль, Хуулийн факультет;
  • 1985 он – ОХУ, Москва хотын Хуулийн удирдах ажилтны дээд курс;
  • 1993 он – ХБНГУ-ын Мюньхен хотын Төрийн захиргааны институтэд Захиргааны хэргийн шүүгчийн курс;
  • 2001 он – Удирдлагын академид удирдахуй ухааны магистрын зэрэг /диплом №У261/;
  • 2003 он – МУИС-ийн Хуулийн салбарын докторантурыг дүүргэж, Хууль зүйн ухааны докторын зэрэг /диплом №F20030961/;
  • 2003 он – Даблин хотноо Англи хэлний 3 сарын курс;

Заадаг хичээл

  • Захиргааны эрх зүйн ерөнхий, тусгай анги /Их дээд, эчнээ анги/;
  • Нийтийн алба: эрх зүйн асуудал /доктор, магистрын анги/;
  • Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй
  • Монгол Улсын Захиргааны эрх зүй /ерөнхий анги/
  • Гаалийн эрх зүй /сонгон/

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ ПРОФЕССОР, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР,  ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ШАРЫН ЦОГТООГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Шарын Цогтоо нь Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Тарвагантад төрсөн. Ш.Цогтоо нь хуульч мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой, хууль зүйн ухааны доктор, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, гаалийн итгэмжит зөвлөх цолтой, Монгол Улсын гавьяат багш. Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Санхүүгийн эрх зүй, Гаалийн эрх зүйгээр өндөр мэргэшсэн хуульч мэргэжилтэн. Орос хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.

Доктор Ш.Цогтоо нь ОХУ-ын Воронежийн Улсын Их Сургуулийн хуулийн ангийг 1981 онд төгсөж ирснээсээ хойш Монгол Улсын шүүх яам, Сүхбаатар аймгийн хуулийн хэлтэс, Сайд нарын Зөвлөл, Гаалийн ерөнхий газар, Олон улсын нисэх буудлын Гаалийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц зэрэг нийтийн албаны үйл хэрэгт хууль зүйн мэргэжлийнхээ 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байна (Хавсралт №01, №02, №03-аас дэлгэрүүлэн үзнэ үү).

 

Хавсралт №01

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ ПРОФЕССОР, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР,  ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ШАРЫН ЦОГТООГИЙН БҮТЭЭЛИЙН ЖАГСААЛТ

 Нэг. Сурах бичиг, нэг сэдэвт зохиол:

  1. Ш.Цогтоо, “Санхүүгийн эрх зүйн үндэс”, 1999 он
  2. Ш.Цогтоо, Б.Туул “Хар тамхи, эрх зүйн зохицуулалт”, 2000 он
  3. Ш.Цогтоо, “Монгол Улс дахь гаалийн эрх зүйн хөгжил, төлөвшилийн асуудал”, 2003 он
  4. Ш.Цогтоо, “Монголын төр эрх зүйн үндэс” VI бүлэг, редактор Т.Сэнгэдорж, 1998 он
  5. Ш.Цогтоо, “Гаалийн эрх зүй”: ерөнхий, тусгай анги, 2003 он
  6. Ш.Цогтоо, “Засаг захиргаа; Онол арга зүйн асуудал, 2007 он
  7. Ш.Цогтоо, Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл (§39-§43)-д хийсэн онол арга зүйн тайлбар”, Ханнс-Зайделийн сан, 2009 он
  8. Ш.Цогтоо, “Нийтийн захиргааны удирдлага”, 2012 он
  9. Ш.Цогтоо, “Үндсэн хуулийн 7 нэмэлт өөрчлөлт: хууль зүйн шинжилгээ”, 2013 он
  10. Ш.Цогтоо, “Захиргааны эрх зүйн тусгай анги”, 2015 он
  11. Ш.Цогтоо, “Гаалийн эрх зүйн удиртгал”, 2016 он
  12. Ш.Цогтоо, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тавигдах хориглосон ба хязгаарласан хэм хэмжээ, олон улсын нийтлэг жишиг”, 2017 он
  13. Ш.Цогтоо, “Нийтийн ба хувийн ашиг сонирхлын зөрчил, тэдгээрийн эрх зүйн үр дагавар”, 2019 он;
  14. Ш.Цогтоо, “Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй: харьцуулсан судлал”, 2019 он.
  15. Ш.Цогтоо, “Нийтийн ба хувийн ашиг сонирхлын зөрчил, тэдгээрийн эрх зүйн үр дагавар”, 2019 он
  16. Ш.Цогтоо, “Монгол Улсын Захиргааны эрх зүй: ерөнхий, тусгай анги”, 2021
  17. “Захиргааны эрх зүйн харилцаан дахь шинэ ба хуучин нэр томьёоны зөрчилдөөн, шинэ нэр томьёог хэвшүүлэхэд тулгарч буй зарим асуудал”, УБ, 2021 он
  18. Ш.Цогтоо, “Хуульчдын форум-2022”  үндсэн хэлэлцүүлгийн ерөнхий тойм – хууль зүйн  аналитик, 2022 он
  19. Ш.Цогтоо, “Проблемы становления таможенного права в монглии”, 2003 он
  20. Ш.Цогтоо, Правовое сотрудничество Монголии и Российской федераций: прошлое, наятоящее и будущее”. Международной научно-практической конференций, 19-22 июня 2008г, БГУ

Хоёр. Судлаач Ш.Цогтоогийн онол практикийн нэгдлийг ханган ажилласан зарим бүтээлээс:

  1. ҮНДСЭН ХУУЛЬ боловсруулах ажлын хэсгийн гишүүн (БНМАУ-ын Бага хурлын №15 дугаар тогтоол, Ерөнхийлөгч П.Очирбат, н.б.д Б.Чимид, 1990.10.04 өдөр)
  2. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  3. Газрын тухай хуулийн төсөл
  4. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  5. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл
  6. Гаалийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
  7. Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл
  8. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл зэрэг УИХ, Засгийн газраас батлагдсан 20 (хорь) гаруй хууль тогтоомжийн боловсруулалтад оролцон ажлын хэсэг, шинжээчдийн бүрэлдэхүүнд ажилласан болохыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаатар, УИХ-ын архивын ажилтан Ж.Төгсжаргал нарын 2001 оны 10 сарын 22-ны өдрийн лавлагаагаар баталгаажуулсан байна.

Гурав. МУИС-ийн багш Ш.Цогтоогийн бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын тойм:

  1. “Сум байгуулах тухай” аргачилсан зөвлөмж, 1992 он, СнЗ-ийн Зохион зааварлах хэлтсийн зөвөлгөөнөөр хэлэлцэгдэж батлагдсан.
  2. Сүхбаатар аймгийн танилцуулга (орос, монгол хэл дээр) 1985 он.
  3. Хууль зүйн ухааны дэд доктор О.Жамбалдоржийн удирдлагаар Сүхбаатар аймгийн Улсын архив дахь удирдах дээд байгууллагын 1942-1985 он хүртэлх 42 жилийн норматив ба норматив бус эрх зүйн актад кодификаци ангилал хийж практикт хэрэгжүүлсэн байна.
  4. “Нутгийн удирдлагыг  боловсронгуй болгох сургалтын арга зүй” Данидагийн төслийн судалгааны гүйцэтгэгчээр 1992-1993 онд ажилласан, төслийн удирдагч нь Удирдлагын хөгжлийн институтийн зөвлөгөө өгөх төвийн эрхлэгч Б.Энхбат (Дорнод аймгийн Булган сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум болон зарим сумдын Засаг дарга нарын дунд  явуулсан судалгааны ажил).
  5. “Нутгийн захиргааны үйл ажиллагааг зах зээлийн нөхцөлд уялдуулан зохицуулах хэрэгцээ, шаардлагын оношлогоо” төслийн судалгааны хэсгийн ахлагч, 1994 он, төслийн удирдагч нь ХБНГУ-ын Конрад Аденуарын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч В.М.Пороль (судалгаанд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа холбогдох аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.)
  6. Хот, тосгодын эрх зүйн байдлыг тодорхойлох судалгааны ажлын гүйцэтгэгчээр 1992-1993 онд ажилласан. Ажлын хэсгийн ахлагч нь Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаатар (Судалгаанд 19 тосгон, 3 хот, нийт 21 нэгж хамрагдсан байна.)
  7. 1996 онд батлагдсан “Гаалийн тухай” шинэ хуульд нийцүүлэн нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бүхий эрх зүйн багц акт боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар 1996-1998 онд ажиллаж нийтдээ 120 гаруй дүрэм, журам,  горим, заавар, тушаал, шийдвэрийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж практикт хэрэгжүүлэх арга хэмжээ авсан тухай гаалийн ерөнхий газрын 2002.10.25-ны өдрийн тодорхойлолт.
  8. “Гаалийн эрх зүйн баримт бичиг”, УБ хот, 1998 он.
  9. “Гадаад орнуудын гаалийн тарифын харьцуулсан судалгаа” (хавсралт), УБ хот, 2002 он.
  10. “Олон улсын гаалийн практикт түгээмэл хэрэглэгдэх хууль зүйн нэр томъёоны тайлбар”, УБ хот, 2002 он.
  11. “Төр ба Ардчилал”, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2004 оны №04, Сутай дээд сургууль – Багш, оюутны эрдэм шинжилгээний бүртгэлийн эмхэтгэл, цуврал №07, х19-24 дэх тал
  12. “Их засаг хуулийн талаар гэгээ оруулсан мэдээлэл өгч байна”, УБ хот, 2006 он, Их Монгол улсын төр ёсны уламжлал, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2006. III.30-31, х147 дах тал
  13. “Социализм ба либертарнанизм”,  УДШ- ийн сэтгүүл, Монголын төр эрх зүй, 2008 он, №2, х10-13 дах тал
  14. “Правовое сотрудничество Монголий и Ростиской федераций: Прошлое, настоящее и будущее”, Иркутс хот, Улыжэниевсие чтения- III, ОУ-ын ЭШ-ний хурал, 2008.05.23-25, стр48-52 дах тал
  15. “Ардчилсан нийгэм улс төрийн плюрализм”, Сутай сэтгүүл- Багш оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, 2011 он, цуврал №06, х11-15 дахь тал
  16. “Аппаратын биш, парламентын төр хэрэгтэй”, Ардын эрх сонин, 1991.01.11, дугаар 08.
  17. “Босоо бичгээ босгож авъя”, Хөдөлмөр сонин, 1991.02.26.
  18. “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтооход анхаарах зарим асуудал”, Засгийн газрын мэдээ сонин, 1992.07.26.
  19. “Хурал, Засаг даргын харьцааг хэрхэн ойлгох вэ?”, Засгийн газрын мэдээ сонин, 1993.04.16.
  20. “Үндсэн хуулийн 7 нэмэлт өөрчлөлт: хууль зүйн шинжилгээ”, цуврал лекц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хууль дээдлэх ёс сэтгүүл №3, УБ хот, 2015 он
  21. Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын хураамж, Хууль зүйн үндэсний хүрээлэн, УБ хот, 2016 он, х107-110 дах тал
  22. “Профессор Б.Чимидийн афоризм”, МУИС-ийн Төр захиргааны эрх зүйн тэнхим, УБ хот, 2013 он, 15 хуудас товхимол (1991-2015 он)
  23. “Аливаа байгууллагын өөрчлөлт шинэчлэл эцсийн дүндээ эрх зүйн шинэтгэл байдаг” ЦЕГ, ХСИХС-ийн Цагдаагийн академийн хэвлэл, Хуулийн хэлтсийн 10 жилийн ойд зориулсан тусгай дугаар, УБ, 2016 он, 40-43 дах тал
  24. “Долоон өөрчлөлтийг УИХ сайн дураараа мөрдөөд яваа”, УБ, 2018 он
  25. “Захиргааны эрх зүйн харилцаан дахь шинэ ба хуучин нэр томьёоны зөрчилдөөн, шинэ нэр томьёог хэвшүүлэхэд тулгарч буй зарим асуудал”, УБ, 2021 он
  26. “Хуульчдын форум-2022” үндсэн хэлэлцүүлэг-хууль зүйн аналитик “ХУУЛИЙГ МУХАР СОХРООР ШҮТСЭНИЙ ХЭРЭГГҮЙ”, 2022 он

Дөрөв. Доктор, профессор Ш.Цогтоогийн эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэл:

  1. “Гаалийн эрх зүй дэд салбар эрх зүй болох шинжлэх ухааны үндэслэл”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцүүлсэн илтгэл, УБ, 2002 он
  2. “Гаалийн эрх зүйн харилцааны субъект, объектын агуулга бүтцэд хийсэн шинжилгээний дүн”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, УБ, 2002 он
  3. “Монгол улсын гаалийн байгууллагын үүсэл хөгжил, ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн үеийн гаалийн үйл ажиллагааны зорилго”, 1996 он, Гаалийн байгууллагын 75 жилийн ойд зориулсан онол практикийн бага хуралд хэлэлцүүлсэн илтгэл
  4. “Хүнсний аюулгүй байдал ба гаалийн орчин”, 2002 он, “Хүнсний аюулгүй байдал бол Монгол улсын язгуур асуудал мөн” онол практикийн бага хурлын илтгэл
  5. “Олон улсын гаалийн эрх зүй ба үндэсний гаалийн эрх зүй харилцан хамаарал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл, УБ хот, 2002 он
  6. “Нутгийн захиргааны үйл ажиллагааг зах зээлийн нөхцөлд уялдуулан зохицуулах хэрэгцээ шаардлага” сэдвээр эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, удирдагч нь доктор, профессор Д.Лхаашид, ТЗУХИ 1993 он
  7. “Төрийн зүтгэлтэн Ц.Жигжиджав ба орчин цаг” сэдвээр Түүхийн хүрээлэн, Цагаатгалын комиссын дэргэдэх судалгааны төвөөс хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд “Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав ба төрийн тусгаар тогтнол”, 1994 он
  8. Хилийн цэргийн удирдах газар, ХЦДС-иас зохион байгуулсан “Хил хамгаалал-төрийн тусгаар тогтнол сэдэвт онол практикийн бага хуралд “Хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадын доторхи гаалийн байгууллагын үүрэг зорилго, хамтын ажиллагаа” илтгэл, 1998 он
  9. ЦЕГ-аас зохион байгуулсан “Хар тамхи, мансууралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт онол практикийн бага хуралд хэлэлцүүлсэн “Хар тамхи ба эрх зүйн зохицуулалтын асуудалд” илтгэл, УБ, 2000 он
  10. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс  зохион байгуулсан “Хүнсний аюулгүй байдал бол Монгол улсын язгуур асуудал мөн” сэдэвт онол практикийн бага хуралд “Гаалийн хяналт, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн тулгамдсан асуудал, шийдэх арга зам” илтгэл, дэд профессор Ш.Цогтоо, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, 2001 он
  11. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМНХЯ-аас зохион байгуулсан “Үндэсний үйлдвэрийн болон импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” сэдэвт онол практикийн бага хуралд “Хил, гааль – импортын хяналт” илтгэл, дэд профессор Ш.Цогтоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 2002 он.
  12. Экспорт, импортын үйл ажиллагаан дах тарифын ба тарифын бус зохицуулалтын эерэг сөрөг үр даавар, илтгэл, УБ, 2006 он, “Үнэт цаас, хөрөнгийн зах зээл бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, эдийн засгийн өсөлт” ОУ-ын ЭШ-ний хурлын эмхэтгэл, х107-120 дахь тал
  13. “Хэлмэгдэгсэдийн хохирол ба нөхөн төлбөрийн тухай асуудал”, Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, сургалт, товхимол, УБ хот, 2013 он, х118-125 дахь тал
  14. “Лхүмбийн хэрэг”-ийн манлай удирдагч гэж хэн бэ? Хүний эрхийн асуудал Үндсэн хуулиар хамгаалагдах нь” Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн хамтарсан ЭШ-ний бага хурлын эмхэтгэл, УБ хот, 2014 он, х88-100 дах тал
  15. Зах зээлийн эдийн засгийн эрх зүйн зохицуулалт дахь ашиг сонирхлуудын солбицол, түүний үр дагавар, Шихихутуг хууль зүйн дээд сургууль, ОУ-ын ЭШ-ний хурал, УБ хот, 2014 он
  16. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тавигдах хориглосон ба хязгаарласан хэм хэмжээ, олон улсын нийтлэг жишиг”, Монгол улсын хууль зүйн шинжлэх  ухаан: өнөө ба ирээдүй товхимол, МУИС-ийн ХЗС-ын 55 жилийн ойд зориулсан ОУ-ын ЭШ-ний хурал, УБ хот, 2015 он, 90-103 дахь тал
  17. “Нийтийн алба уу, төрийн алба уу, эсхүл намын алба уу, Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудал” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл, Төрийн ордон, 2017 он
  18. “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад тавигдах субьектив хандлага ба обьектив бодит шаардлагын тухай асуудал”, Монгол Улсын Үндсэн хуль-25 жил, Эрдэм шинжилгээний хурал, Төрийн ордон, 2017 он

Тав. МУИС-ийн багш, доктор Ш.Цогтоогийн боловсруулсан их, дээд сургуулийн сургалтын материал, хичээлийн хөтөлбөр:

  1. МУИС-ийн ХЗДС-ийн эчнээ анги, Их дээд сургуулийн сургалтад зориулан боловсруулсан “Захиргааны эрх зүй” хичээлийн хөтөлбөр. 1994 оны 10-р сарын 20-ны өдрийн Захиргааны эрх зүйн тэнхимийн хурлаар хэлэлцэж баталсан.
  2. “Олон улсын нийтийн эрх зүй”хичээлийн хөтөлбөр. МУИС-ийн олон улсын эрх зүйн тэнхимийн 1994 оны 10-р сарын 11-ний өдрийн зөвөлгөөнөөр баталсан.
  3. “Төрийн санхүүгийн эрх зүй” хичээлийн хөтөлбөр. Захиргааны эрх зүйн тэнхимийн 1995 оны 9-р сарын зөвөлгөөнөөр баталсан.
  4. Тэрчлэн дээрх хичээлүүдийн сэдэвчилсэн төлөвлөгөөг тус тус боловсруулсан байна.
  5. “Компанийн эрх зүй” хичээлийн хөтөлбөрийг Удирдлагын Академийн Менежментийн тэнхимийн 1992 оны 9-р сарын 26-ны өдрийн зөвлөлгөөнөөр
  6. “Бизнесийн эрх зүй” хичээлийн хөтөлбөрийг Удирдлагын Академийн Эрх зүйн тэнхимийн 1993 оны 3-р сарын 18-ны өдрийн зөвлөлгөөнөөр тус тус хэлэлцүүлж баталсан.
  7. “Аж ахуйн эрх зүй” , “Хууль тогтоомжийн үндэс” хичээлийн иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн эдийн засгийн менежментийн тэнхимийн 1994 оны 11-р сарын зөвлөлгөөнөөр батлуулсан болно.
  8. “Бизнесийн эрх зүй” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, “Монгол Бизнес” дээд сургуулийн захирлын зөвлөлийн 1994 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар батлуулжээ.
  9. “Гаалийн эрх зүй” хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж МУИС-ийн Төр захиргааны эрх зүйн тэнхимийн 2009 оны 10-р сарын 19-ний өдрийн танхимын хурлаар хэлэлцүүлж батлуулсан байна.
  10. Төрийн алба хичээлийн шинэ хөтөлбөрийг болон гарын авлагыг боловсруулж ТЗЭЗ-н тэнхимийн 2011 оны 09-р сарын 15-ны хурлаар хэлэлцүүлэн батлуулжээ.
  11. Захиргааны эрх зүйн тусгай анги хөтөлбөрийг их дээдийн ангид, ЗЭЗ-н ерөнхий анги хөтөлбөрийг эчнээ болон олон улсын эрх зүйн ангид зориулан боловсруулж 2009.10.19-ний өдрийн Төр захиргааны эрх зүйн тэнхимийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим

 

Хавсралт №02

“МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ: ЕРӨНХИЙ, ТУСГАЙ АНГИ” БҮТЭЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх Монгол Улсын нийтийн захиргааны удирдлага буюу гүйцэтгэх эрх мэдлийн өргөн хүрээтэй үйл ажиллагааг суурь судалгааны үндсэн объект болгосон доктор Ш.Цогтоогийн “МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ: ЕРӨНХИЙ, ТУСГАЙ АНГИ” (PUBLIC ADMINISTRATION LAW I, II) 2022 он, 7 кредит судлагдахуун анх удаагаа нэгтгэгдэн их дээд сургуулийн сурах бичиг болж Үндсэн хууль, салбарын удирдлага, улс төр судлалын шинэ ойлголт, шинэ хандлага, шинэ мэдлэгийн нийлмэл цогцыг нийтийн албаны ажилтан, албан хаагч, их дээд сургуулийн магистрант, докторант, оюутан сонсогчдод харьцуулан судлах боломж өгч буй нь уг бүтээлийн онцлог болно.

Бүтээлийн шинэлэг тал:

Хууль зүйн шинжлэх ухаан төдийгүй Засгийн газрын үйл ажиллагаанд хурдтай нэвтэрч буй “Нийтийн үйлчилгээ”, “Иргэний үйлчилгээ”, “Нийтийн захиргааны байгууллага”, “Нийтийн ашиг сонирхол”, “Нийтийн албаны ажилтан, алба хаагч” хэмээх хууль зүйн шинэ нэр томьёо, шинэ ойлголтууд болоод Ерөнхийлөгчийн институти, Засгийн газар, яам, агентлагийн удирдлагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, тусгай зөвшөөрөл, эрх зүйн орчныг багтаасан шинэ бүтээлийг уншигч, судлаач олноо өргөн барихын зэрэгцээ олон арван жилийн туршид манай эрх зүйн судалгаанд бараг “мартагдчихсан” гэж хэлж болох орчин үеийн “Дотоод хэргийн салбарын удирдлага”, “Дотоод хэргийн яам” зэрэг зайлшгүй чухал асуудлуудыг хөндөж, тэдгээрийн мөн чанарыг задлан шинжлэх оролдлого хийсэнд оршино.

Энэхүү бүтээлийн гол ач холбогдол нь Хууль зүйн дээд боловсрол эзэмшиж нийтийн захиргааны удирдлага /төрийн албаны/-ын мэргэшлийн маш том зах зээлийн өрсөлдөөнд биеэ бэлтгэж буй хэн бүхэн уламжлалт төрийн удирдлага ба орчин цагийн нийтийн захиргааны удирдлагын өчигдөр, өнөөдөр, маргаашид холбогдох онол практик, тэрчлэн Засгийн газар, яам, агентлаг, бүх шатны Засаг даргын тамгын газраар үйлчлүүлж буй иргэд, олон нийт, наад захын хэрэгцээт зүйлээ нэг дороос харж үзэж болохоор нэлээдгүй чухал асуудлууд энэхүү бүтээлд эмхлэн цэгцлэгдсэн болно.

 

“ГАДААД ОРНУУДЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ: ХАРЬЦУУЛСАН СУДЛАЛ” БҮТЭЭЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Профессор Ш.Цогтоогийн “Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй: харьцуулсан судлал” ахисан түвшний сурах бичгийг  нийтийн хүртээл болгоход МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим, МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрдэмтэн багш нар анх удаа хамтран бүтээлцсэн нь МУИС-ийн түүхэнд урьд хожид байгаагүй гайхамшигтай хамтын ажиллагаа болсон бөгөөд уг бүтээлд франц, англи, орос, солонгос хэлний нэртэй орчуулагчид (х.536 дахь талаас нэрсийг харна уу) оролцсоноороо онцлог юм.

Аливаа улсын “Үндсэн хууль буюу Constitution” нь хэн ч зөрчиж үл болох нийгмийн харилцааны хамгийн дээд түвшинд эрэмбэлэгдсэн тулгуур эх сурвалж, эрх зүйн хэмжээний пирамид дээд оргил гэдгийг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулиар нь дамжуулан гадаад орнуудын түүх соёл, нийгэм эдийн засгийн бүтэц, улс төрийн систем, засаглалын дэглэм, эрх зүйн зохицуулалтын арга механизмыг гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ шаардлагыг бүтээлчээр ашиглахад уг номын хууль зүйн гол агуулга, мөн чанар чиглэгдэж байгаа болно.

Тэрчлэн гадаад улсын Үндсэн хуулийн ололт, дэвшилттэй талуудыг судалж мэдэх, аливаа арга хэмжээг зөв иж бүрэн үнэлж цэгнэх, ижил төстэй нөхцөлд ашиг тустай нь нотлогдсон аргыг хэрэглэх, эсвэл бүр эсрэгээрээ үр өгөөжгүй нь ойлгомжтой институтийг няцаах зэрэг авах гээхийн ухаанаар эргэцүүлж тодорхой нөхцөлд өөрийн улсын Үндсэн хуультай харьцуулан жиших, цаашид гүнзгийрүүлэн судлах боломж нээлттэй байгаад түүний онол практикийн ач холбогдол оршино.

Мөн Үндсэн хуулийн тогтолцооны ижил бус загвар бүхий янз бүрийн улс орон, тухайлбал, АНУ, Герман зэрэг эдийн засаг өндөр хөгжсөн орнууд, нэг тэрбум давсан хүн амтай Хятад, Энэтхэг зэрэг улсаас эхлээд 10 мянга хүрэхтэй үгүйтэй хүн ам бүхий Науру хэмээх далайн жижиг улс, Карибын тэнгисийн савд орших Сент-Китсс ба Невис; хөдөө тосгодод нь эцгийн эрхт ёс хэвээр ноёрхсон Африкийн Чад, ардчилал тогтсон уламжлалтай Франц, тоталитар социалист дэглэмтэй БНАСАУ, Куба, түүнчлэн Лалын шашинтай орнуудын ариун ном болох Коран судар Үндсэн хуулийг хэрхэн орлож буй талаарх тэдний ололт дэвшилттэй болон эерэг, сөрөг талын янз бүрийн тохиолдлыг Монгол Улсын Үндсэн хуульд холбогдох зарим судалгааны ажилтай харьцуулан авч үзсэн нь уншигч, судлаач хэн бүхний сонирхлыг зүй ёсоор татна гэдэгт итгэлтэй байна.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим