Зар мэдээ

Хууль зүйн сургуулийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа.

2019 оны 12 сарын 09

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН

НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн суралцагчдын идэвхи санаачилгыг дэмжих, Хууль зүйн сургуулийн үйл ажиллагаанд оюутны оролцох оролцоог нэмэгдүүлэх.

Тэтгэлгийн хэмжээ, хэлбэр: Тэтгэлгийн хэмжээ өргөдөл гаргагчдын хувийн үзүүлэлтээс хамаарна. Сургалтын төлбөрийн тодорхой хувиас чөлөөлнө.

Тэтгэлэг олгох оюутны тоо: Өргөдөл гаргагчдын үзүүлэлтээс хамаарна.

Тэтгэлэг олгох нөхцөл: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа, тэнхим, нэгжүүдээс зохион байгуулдаг өдөр тутмын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох.

Суралцагчид тавигдах шаардлага:

Монгол улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журамд заасан дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  • Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээлийг сонгон амжилттай судалж, суралцах чадвар, идэвхи санаачилгаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний  бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх,
  • Сурлагын голч онооны үзүүлэлт 3.0 болон түүнээс дээш байх.
  • Ижил төрлийн тэтгэлэг аваагүй байх.
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа, тэнхим, нэгжүүдээс зохион байгуулдаг өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхи санаачилга гарган оролцож байсан бол давуу тал болно.
  • Энэхүү тэтгэлэгт хоёр дахь дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа болон бакалаврын хөтөлбөрт эчнээ, орой хэлбэрээр суралцаж буй суралцагчид өргөдөл гаргах боломжгүй болно.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээлэл агуулсан тэтгэлгийн анкет Тэтгэлэг анкет.docx
  • Сурлагын дүнгийн албан ёсны тодорхойлолт монгол хэл дээр
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичгийн хуулбар
  • Хууль зүйн сургуулийн тэнхим, нэгжүүдийн үйл ажиллагаанд идэвхи, санаачилга гарган оролцож байсан бол энэ  талаарх тодорхойлолт

Тэтгэлэг гардуулах хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн 3Б байрны 309 тоот, Хууль зүйн сургуулийн Захирлын туслах /Б.Мөнгөншагай/-д хүргүүлнэ. (Бүрдүүлсэн бичиг баримтаа нүхтэй хавтсанд хийж өгөх)

Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 12-ны 12:30 цаг хүртэл хүлээж авна.

Жич: Материалыг буцаан олгохгүй бөгөөд хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

 

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

2019.12.09