Зар мэдээ

"Захиргааны эрх зүйн ерөнхий анги (Skriptum, Kompendium, Curriculum)" хэмээх шинэ бүтээлийн танилцуулга болно

2017 оны 09 сарын 23

МУИС-Хууль зүйн сургуулийн дотоод төслийн санхүүжилтийн хүрээнд тус сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор П.Одгэрэл, Нийтийн эрх зүйн тэнхмийн багш, хууль зүйн магистр Т.Мөнх-Эрдэнэ, Удирдлагын академийн дэд профессор, хууль зүйн доктор А.Алтанзул, ХСИС-ийн дэд профессор, хууль зүйн доктор Н.Мөнхзул, хуульч, хууль зүйн магистр Д.Дэлгэрзаяа нарын зохиосон “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ АНГИ” (Skriptum, Kompendium, Curriculum) сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүн шинэ бүтээлийн нээлт 2017.09.25-ны өдрийн Даваа гарагийн 16 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

МУИС-Хууль зүйн сургууль

Зохиогч нар