Зар мэдээ

МУИС-ИЙН ХЗС-ИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2017 оны 11 сарын 10

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн суралцагчдын идэвхи санаачилгыг дэмжих, Хууль зүйн сургуулийн үйл ажиллагаанд оюутны оролцох оролцоог нэмэгдүүлэх.

Тэтгэлгийн хэмжээ, хэлбэр: Тэтгэлгийн хэмжээ өргөдөл гаргагчдын хувийн үзүүлэлтээс хамаарна. Сургалтын төлбөрийн тодорхой хувиас чөлөөлнө.

Тэтгэлэг олгох оюутны тоо: Өргөдөл гаргагчдын үзүүлэлтээс хамаарна.

Тэтгэлэг олгох нөхцөл: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа, тэнхим, нэгжүүдээс зохион байгуулдаг өдөр тутмын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох.

Суралцагчид тавигдах шаардлага:

Монгол улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журамд заасан дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  • ХЗС-ийн магистр, докторын түвшинд идэвхитэй суралцаж байх;
  • Тодорхой сэдвээр судалгааны ажил эрхлэх сонирхолтой байх (нийт нотлох бүтээлийн хуулбар);
  • Хэрэв сурлагын дүн байгаа бол түүний голч онооны үзүүлэлт 3.0 болон түүнээс дээш байх.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Дүнгийн тодорхойлолт
  • Өмнөх дипломын хуулбар
  • Бүтээлийн жагсаалт
  • Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх баримт бичгийн хуулбар /шаардлагатай тохиолдолд/

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дээрх бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн ХЗС-ийн 309 тоот /Д.Булган/-д хүргүүлнэ. (Бүрдүүлсэн бичиг баримтаа нүхтэй хавтсанд хийж өгөх)

Тэтгэлгийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 11 дугаар сарын 14-ны 11.00 цаг хүртэл хүлээж авна.

Жич: Материалыг буцаан олгохгүй бөгөөд хугацаа хоцорсон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

 

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА