Мэдээ мэдээлэл

МУИС-ийн 75 жилийн ойг тохиолдуулан ХЗС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа.

2017 оны 11 сарын 16

           МУИС-ийн 75 жилийн ойг тохиолдуулан "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар ХЗС-ийн номын санч Ц.Буд, Үндсэн хуулийн цэцийн тэмдгээр ахмад багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор Т.Сэнгэдорж, "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр ПСТ-ийн эрхлэгч, дэд профессор, доктор Ж.Эрхэсхулан, гэрээт дэд профессор, улсын дээд шүүхийн шүүгч, доктор Г.Банзрагч, НЭЗТ-ийн дэд профессор, доктор Д.Гангабаатар, ахлах багш, доктор М.Уянга, Боловсролын яамны "Жуух бичиг"-ээр дэд захирал, доктор А.Бямбажаргал, дэд профессор, доктор О.Мөнхсайхан, ахлах багш Д.Батболд, багш Б.Буянхишиг, "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, доктор Б.Амарсанаа, багш Б.Баяр, ахлах багш С.Боловсон, "Хууль зүйн яамны жуух бичиг"-ээр багш Х.Болормаа, багш А.Солонго, "Прокурорын байгууллагын тэргүүний ажилтан" цол тэмдгээр НЭЗТ-ийн эрхлэгч, профессор, доктор Д.Баярсайхан, дэд профессор, доктор Д.Бадам, "Хуульчдын холбооны хүндэт тэмдэг"-ээр ахлах багш Ц.Давхарбаяр, ахлах багш А.Дугармаа, МУИС-ийн хуульч Б.Энхтайван, "Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нэрэмжит шагнал"-аар ХЭЗТ-ийн туслах ажилтан Д.Цэрмаа, багш Б.Батбаяр, "НИТХ-ийн тэргүүний ажилтан" -ол тэмдгээр профессор, доктор Х.Сэлэнгэ, "НИТХ-ийн Жуух бичиг"-ээр дэд профессор, доктор С.Болормаа, ахлах багш Э.Байгал, Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу багш" шагналаар багш Б.Буянхишиг, Б.Батбаяр, Т.Золбоо, "Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан" цол тэмдгээр үйлчлэгч Б.Алтанчимэг, материаллаг урамшууллаар үйлчлэгч Г.Уранчимэг нар тус тус шагнагдлаа.

             Хууль зүйн боловсролын салбарт өөрийн үнэт хувь нэмрийг оруулж буй Та бүхэндээ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт хамт олон болон үе үеийн төгсөгчид, шавь нарын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!