Мэдээ мэдээлэл

Хууль зүйн салбарт шинэ эрдэмтэд төрөн гарлаа.

2018 оны 01 сарын 22

2018.01.17-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Улаанбаатар “Гэрээслэлээр өв залгамжлах эрх зүйн шинэчлэлтийн тулгуур асуудал” сэдвээр, ахлах багш Э. Байгал “Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэх маргааны харьяаллын эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдвээр  хууль зүйн докторын зэрэг хамгааллаа. 

Доктор Б.Улаанбаатар, доктор Э.Байгал нартаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийт хамт олны өмнөөс эрдмийн зэрэг хамгаалсанд баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе!