Зар мэдээ

МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫГ ЗАХИРГААНЫ АССИСТЕНТЭЭР ШАЛГАРУУЛЖ АВНА

2018 оны 02 сарын 12

“МУИС-ийн магистрант, докторантыг туслахаар ажиллуулах журам”-ын дагуу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвд 1 докторант, магистрантыг  захиргааны ассистентээр шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • ХЗС-ийн магистр, докторын түвшинд идэвхитэй суралцаж байх;
  • Тодорхой сэдвээр судалгааны ажил эрхлэх сонирхолтой байх (нийт нотлох бүтээлийн хуулбар);
  • Хэрэв сурлагын дүн байгаа бол түүний голч онооны үзүүлэлт 3.0 болон түүнээс дээш байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Дүнгийн тодорхойлолт
  • Өмнөх дипломын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Бүтээлийн жагсаалт

Материалыг 2018.02.20-ний 11:00 цаг хүртэл ХЗС-ийн 206 тоотод хүлээн авна.