Шинэ ном
МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Доктор, профессор Ж.Бямбаа, Доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан нарын хамтын бүтээл болох “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” ном хэвлэгдэн гарлаа.
Эл бүтээл нь эрүүгийн процессын онол арга зүйн орчин үеийн асуудлыг хөндсөний зэрэгцээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэ хуулийн хүрээнд бичигдсэн анхны бүтээл болсноороо оюутан судлаачдад танин мэдэхүйн ач холбогдолтой болжээ.
Тус номыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дотоод төслөөр санхүүжүүлсэн бөгөөд зохиогчид сургуулийн номын санд бүтээлийн дээжээс 30 ширхгийг гардуулж талархсанаа илэрхийлэв.