Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ УЛСЫН КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙД ТУЛГАМДСАН АСУУДАЛ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

2018 оны 09 сарын 17

МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хууль тогтоомжийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй "МОНГОЛ УЛСЫН КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙД ТУЛГАМДСАН АСУУДАЛ"  сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн Хууль Зүйн Сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. 

Хурлын хүрээнд Өмгөөллийн “Авинекс Партнерс” ХХН-ийн үүсгэн байгуулагч, гишүүн, партнер О.Номинчимэг чиглүүлэгчээр оролцож, Кобэгийн төгсөлтийн дараах их сургуулийн зочин багш, өмгөөлөгч Ока Хидео, Япон Улсын Айчигийн Хуулийн сургуулийн доктор, профессор Ишигаки Минору, Осака Хонмачи хууль зүйн товчооны өмгөөлөгч Ёшино Такаёши, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Амарсанаа, тус тэнхимийн багш С.Батбаяр, Р.Пүрэвбаатар нар болон “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн өмгөөлөгч, докторант Б.Мөнхбат илтгэлээ хэлэлцүүллээ.