Мэдээ мэдээлэл

Эссэ бичгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутнууддаа баяр хүргэе!

2016 оны 11 сарын 04

МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Гадаад хэлний төвөөс МУИС-ийн англи хэлний мэргэжлийн бус ангийн англи хэл судалж буй оюутнуудын дунд  2016.10.29-нд зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдааныг Aнгли хэлний ахисан дунд, дунд, завсрын дунд шат гэсэн гурван түвшинд зохион байгуулсан байна.

Уралдаанд нийт 100 гаруй оюутан суралцагч оролцсоноос дунд шатанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Э.Төгстөгөлдөр (Эpx зүй), ахисан дунд шатанд О.Амapдэчин (OУЭЗ) нарын бичсэн эссэ тус тус тэргүүн байранд шалгарcaн тул оюутнууддaa баяp xүргэж суpлагын өндөp aмжилт xүcьe.

Англи хэл судалж буй оюутнуудын хэл сурах идэвхи чармайлтыг урамшуулан дэмжих, өрсөлдөөнийг бий болгох, оюутанд өөрийгөө сорих боломжийг бүрдүүлэхэд уралдааны зорилго оршиж байв.