Мэдээ мэдээлэл

Нийтийн эрх зүйн тэнхимийн хичээл танилцуулах өдөрлөг зохион байгуулагдлаа.

2018 оны 11 сарын 30

Нийтийн эрх зүйн тэнхимийн хичээл танилцуулах өдөрлөг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10-16 цагийн хооронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн танхимд зохион байгуулагдлаа. 

Өдөрлөгийг нээж тэнхимийн эрхлэгч Д.Баярсайхан танилцуулга хийн, Нийтийн эрх зүйн тэнхимийн багш нар 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл сонголтод дэмжлэг болох зорилгоор хичээлүүдийн агуулга, ойлголтыг танилцуулж өдөрлөгийн хугацаанд багш нарын ном, сурах бичиг хямдралтай үнээр худалдаалагдав.