Мэдээ мэдээлэл

АНУ-ын Пеньсилвани мужийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал ноён Стивэн Барнэс МУИС-ийн ХЗС-д зочилж байна.

2016 оны 11 сарын 09

АНУ-ын Пеньсилвани мужийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал ноён Стивэн Барнэс 2016.11.09-12-ны өдрүүдэд МУИС-ийн Хууль зүйн сургуульд айлчилж байна. Айлчлалын хүрээнд хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар уулзаж, оюутнуудад лекц уншиж, Пеньсилвани мужийн Их Сургуулийн Хуулийн сургуульд мастерийн сургалтад элсэх, тэтгэлгийн талаар зөвлөгөө өгнө.

Өнөөдөр ноён Стивэн Барнэс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн удирдлагуудтай АНУ-ын Пеньсилвани мужийн Их Сургуулийн Хуулийн сургууль болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагааны талаар  уулзалт хийлээ. 

Мөн оюутнуудад  “The Commerce Clause and Martin Luther King’s Dream: Race and the Law” сэдэвт илтгэл тавьж байна. 

Дараах хуваарийн дагуу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутан, төгсөгч нарт зөвлөгөө өгөх тул Та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна. 

2016.11.10-ний өдөр
11:15 – 12:30 “Welcome to Penn State Law!” (Room 200)
12:40 – 14:10 “How to Draft a CV, Personal Statement, and Prepare Applications and Interviews for International Academic and Professional Placement.” (Room 101)

2016.11.11-ний өдөр
Follow-up interviews with the students
МУИС-ийн ХЗС-ийн бүх түвшний оюутан (бакалавр, магистр, доктор) болон төгсөгчид суух боломжтой.

Дээрх хуваарийн дагуу лекцэнд суух боломжгүй тохиолдолд бусад өдрүүдээр тусгайлан оюутнуудтай уулзаж, сургуульд элсэн суралцах, тэтгэлгийн талаар ярилцах боломжтой. Энэ тохиолдолд урьдчилан холбогдож цаг авна уу. (Цаг авсан хүмүүс СV-ээ авчирна уу.)