Мэдээ мэдээлэл

“Олон улсын худалдааны арбитр, бизнес хэлцлийн тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition)-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг амжилттай оролцлоо.

2018 оны 12 сарын 25

Япон улсын Токио хотноо 17 дахь удаагаа зохион байгуулагдсан “Олон улсын худалдааны арбитр, бизнес хэлцлийн тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition)-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг амжилттай оролцлоо. Энэ тэмцээнд 6 улсын 24 их сургуулийн 59 багийн 250 орчим оюутнууд оролцсон бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг нэгдсэн дүнгээр шагналт 7 дугаар байрт шалгарлаа.

Тус тэмцээн нь олон улс дахь бизнесийн харилцаанд хуульчдын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бизнесийн чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх зорилготой бөгөөд Австрали, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Хонг Конгийн хуулийн их сургуулиуд жил бүр уламжлал болгон оролцдог. Энэ тэмцээнд хамгийн өндөр оноо авсан эхний 7 байрыг шалгаруулдаг бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг 2 жилдээ оролцож байгаа юм. 

Байр эзэлсэн байдал:

 

Сургуулийн нэр

Арбитр

Хэлэлцээр

Нийт

1-р байр

Австралийн Үндэсний баг

156.75

156.5

318.25

2-р байр

Сингапурын Үндэсний Их сургууль

155.5

151

306.5

3-р байр

Токиогийн Их сургууль

145.75

155.5

306.25

4-р байр

Осакагийн Их сургууль

146.167

151.833

303

5-р байр

Софиа Их сургууль

147.5

152

301.5

6-р байр

Киотогийн Их сургууль

144.5

152

301.5

7-р байр

Монгол Улсын Их сургууль

151.75

143

299.75

 

Дээрх байр эзэлсэн сургуулиудыг 2018 оны дээд боловсролын зэрэглэлээр эрэмбэлвэл Сингапурын үндэсний их сургууль 22, Токиогийн их сургууль 46, Австралийн үндэсний их сургууль 48 эрэмблэгдсэн дэлхийн топ төвшний сургуулиуд байна.

Түүнчлэн энэхүү тэмцээнд Солонгосын олон улсын бизнесийн их сургууль, Хонг Конгийн их сургууль, Японы Кюүшү, Хитоцүбаши, Васэда, Рицүмэйкан, Мэйжи, Нагоя, Тоохокү, Цүкүба зэрэг Азийн шилдэг их сургуулиуд оролцжээ.