Мэдээ мэдээлэл

ХЭЗТ-ийн докторант Ни овогтой Үзэсгэлэн Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.

2019 оны 03 сарын 19

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн докторант Ни овогтой Үзэсгэлэн (Ni.Wujisiguleng)  /БНХАУ-ын иргэн/ 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “БНХАУ ба Монгол улсын зохиогчийн эрх, түүний эрх зүйн хамгаалалтын харьцуулсан судалгаа” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 100 хувийн саналаар Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.

Докторын цаашдын эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэе.