Зар мэдээ

Солонгосын болон олон улсын татварын эрх зүйн сэдвээр зохиогдох лекцэд урьж байна.

2019 оны 04 сарын 12

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн урилгаар БНСУ-ын Күүкминий Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, БНСУ-ын Татварын эрх зүйн ассоциацийн Тэргүүн, Доктор (Ph.D) Ан Гёон Бун “Солонгосын болон Олон улсын татварын эрх зүй” сэдвээр 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт МУИС-ийн Төв номын сангийн 203 тоотод лекц унших тул эрдэмтэн, судлаач, багш, оюутан суралцагсад Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Тэргүүн, Доктор (Ph.D) Ан Гёон Буны товч танилцуулга /CV.pdf/