Зар мэдээ

“Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2019” арга хэмжээнд оролцохыг урьж байна.

2019 оны 04 сарын 19

“Ди Би энд Жи Ти Эс” ХХН нь хуулийн сургуулиудын төгсөх курсын оюутнуудад зориулсан Legal Job Fair буюу хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармагийг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь хуулийн сургуулиудын төгсөх курсын оюутнуудыг ажил олгогч байгууллагуудтай холбох, эрх зүйч мэргэжлээр төгсөж буй төгсөгчдөд санал болгож буй ажлын байр, тэдгээрийн онцлог, тавигдах үндсэн шаардлага зэргийн талаар мэдээлэл өгөх зорилготой болно. Уг арга хэмжээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн фирмүүд, арилжааны банкууд, томоохон групп компаниуд болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцоно.

Тус байгууллагатай МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран ажиллаж байгаа тул төгсөх курсын оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Бүртгэл 2019 оны 04 сарын 25-ны 12 цаг хүртэл явагдана. Уг үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл /Legal Job Fair 2019 - CV .docx -г бөглөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах /Б.Мөнгөншагай/-д бүртгэлийн хураамж болох 5,000 төгрөгийн хамт хураалгана уу.