Мэдээ мэдээлэл

"Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2019" амжилттай зохион байгуулагдлаа.

2019 оны 05 сарын 14

2019 оны 05 сарын 10-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн "Оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2019" Хууль зүйн сургуулийн 331 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын 2 дугаар шатанд шилдэг 8 илтгэл шалгарснаас 

"ТЭРГҮҮН БАЙР"-ын шагналыг Олон улсын эрх зүйн 3 дугаар түвшний оюутан Б.Улсболд “Цахим худалдаанд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт илтгэлээр;

"ДЭД БАЙР"-ын шагналыг Японы эрх зүйн 5 дугаар түвшний оюутан О.Должинсүрэн “Өрсөлдөөний эрх зүй дэх оюуны өмчийн эрхийн зөрчлийг тогтооход анхаарах зарим асуудал” сэдэвт илтгэлээр;

"ГУТГААР БАЙР"-ын шагналыг Японы эрх зүйн 3 дугаар түвшний оюутан Х.Норовсүрэн “Гэрээний стандарт нөхцөл өөрчлөгдөхтэй холбогдох эрх зүйн асуудал” сэдэвт илтгэлээр 

"ШИЛДЭГ ШҮҮМЖ"-ийн шагналыг Эрх зүйн 5 дугаар түвшний оюутан Х.Арманбек;

 

"Гавьяат багш Содовсүрэнгийн нэрэмжит" шагналыг Эрх зүйн 5 дугаар түвшний оюутан О.Мөнхнасан “Хувьцаа эзэмшигч компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл /дериватив нэхэмжлэл/ гаргах эрхийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал" сэдэвт илтгэлээр тус тус хүртлээ. 

 


 

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлага, судалгааны ажилд өндөр амжилт хүсэе. 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа 

2019.05.14