Зар мэдээ

МУИС-ийн Хууль зүйн сургууль Азийн хууль зүйн их, дээд сургуулиудын захирлуудын 6-р Форумыг зохион байгуулна

2019 оны 06 сарын 13

МУИС-ийн Хууль зүйн сургууль Азийн хууль зүйн их, дээд сургуулиудын захирлуудын 6-р Форумыг зохион байгуулна 

Азийн хууль зүйн их, дээд сургуулиудын захирлуудын Форум (Asian Law School Dean’s Forum)-ыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хятадын Эрх зүйн боловсролын Ассоциаци, БНХАУ-ын Ренминий Их сургууль хамтран 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр зохион байгуулах гэж байна.

Тус форумд нийт 5 улсын (БНХАУ, БНСУ, Япон, БНЭУ, Монгол Улс) 24 их, дээд сургуулийн зочид төлөөлөгчид, захирлууд хүрэлцэн ирж оролцоно. Форум нь “Хуулийн сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг ба азийн хуулийн сургуулиудын туршлага ба ирээдүй” Social Role and Competency of Law School: Experience and Future of Asian Law Schools гэсэн сэдвийн дор зохион байгуулагдана.

Азийн хуулийн сургуулиудын захирлуудын энэхүү Форум нь тус бүс нутгийн хуулийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, сургалтын технологийн өөрчлөлт шинэчлэлт болон орчин үеийн боловсролын тогтолцоо түүний дотроос хууль зүйн сургалтын онцлог, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал, хэтийн төлөвийн талаар санал, туршлага солилцоход ихээхэн ач холбогдолтой юм.

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ