Мэдээ мэдээлэл

Хууль зүйн сургуулийн 2019 оны төгсөгчид Амингэрэл охины эмчилгээний зардалд 7.400.000 төгрөг хандивлалаа.

2019 оны 07 сарын 18

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн бакалаврын өдрийн ангийн 2019 оны төгсөгчид Амингэрэл охины эмчилгээний зардалд 7.400.000 төгрөг хандивлалаа.

Тус хүмүүнлэгийн ажил нь 2014 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх оны төгсөгчид улсын эмнэлэгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байсан бол 2019 оны төгсөгчид Амингэрэл охины хагалгааны зардалд хандив өгсөн юм. Өөрсдийн чин сэтгэлээр бусдад туслалцаа үзүүлсэн нийт төгсөгч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.

Амингэрэл охинд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Эх орондоо тустай сайн хүн болоорой.

МУИС Хууль зүйн сургууль 2019 оны төгсөгчдөөс