Мэдээ мэдээлэл

Master English-2016 Оюутны Англи хэлний тэмцээн амжилттай зохиогдлоо

2016 оны 11 сарын 22

Master English-2016 Оюутны Англи хэлний тэмцээн

МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн зүгээс тус сургуулийн English Speaking  клубтэй хамтран нийт оюутнуудын дунд Master English ээлжит тэмцээнийг 2016 оны 11-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа.

Уг тэмцээн нь оюутнуудын англи хэлний ярих, сонсох, бичих чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сайжруулах, англи хэл сурах эрмэлзлийг дээшлүүлэх зорилготой юм. Өдөрлөгийг нээж ХЗС-ийн Хувийн эрхзүйн тэнхимийн эрхлэгч Док. Проф. Б.Амарсанаа ирээдүйн хуульч нарт англи хэлний, ялангуяа мэргэжлийн англи хэлний ач холбогдлыг онцлон тэмдэглэж үг хэлж оюутнуудад амжилт хүссэн. Тэмцээнд Олон улсын эрх зүйн, Японы эрх зүйн, Эрх зүйн ангийн оюутнуудын 9 баг идэвхитэй оролцсон. Оюутнууд англи үг таах, мэргэжлийн англи хэлний мэдлэг шалгах асуултанд хариулах, нэр томъёоны тодорхойлолт бичих, шинжээр нь улсын орнуудын нэрийг таах гэх мэт олон сонирхолтой тэмцээнд өөрсдийн англи хэлний мэдлэгээ сорьсон. Тэмцээний шүүгчээр ХЗС-ийн төгсөгч эдүгээ Монголын Худалдаа Үйлдвэрлэлийн Танхимын Арбитрийн Шүүхийн нарийн бичгийн дарга М.Мөнхнаран, Уул Уурхай, Хүнд Үйдвэрийн Яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Баярцэнгэл болон МУИС-ийн Гадаад хэлний Төвийн ахлах багш Ц.Энхцэцэг нар ажиллаж өөрсдийн ажилладаг байгууллага болон хувийн зүгээс байранд шалгарсан багуудад урамшуулал гардуулсан.

Нэгдүгээр байранд “De Jure” баг, хоёрдугаар байранд “Happy” баг болон гуравдугаар байранд “Target” баг шалгарсан. Tэмцээнийг зохион байгуулж амжилттай явуулахад English Speaking клуб болон клубын удирдагч ГХТөвийн ахлах багш Д.Сарантуяа нар идэвхтэй ажиллав.

 

МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ