Мэдээ мэдээлэл

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН 1999 ОНЫ ТӨГСӨГЧИД ТӨРӨЛХ СУРГУУЛЬДАА СИНХРОН ОРЧУУЛГЫН ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАВ

2019 оны 12 сарын 09

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 1999 оны төгсөгчид 20 жилийн ойн баяраа тэмдэглэхийн сацуу төрөлх сургуульдаа олон сувгийн (8 хэлний хооронд орчуулга хийх боломжтой) синхрон орчуулгын иж бүрэн төхөөрөмж гардууллаа. Тус иж бүрэн төхөөрөмжийг бичиг баримтын хамт МУИС-ийн ХЗС-ийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулганд төгсөгчдийн төлөөлөл хүлээлгэн өглөө.

 

 

Ийм төрлийн төхөөрөмж нь аналог, тоон технологийн гэсэн 2 төрөлтэй байдаг бөгөөд төгсөгчдөөс гардуулсан төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн тоон технологид суурилсан 50 хүлээн авагч болон чихэвч бүхий тоног төхөөрөмж юм.

 

           

            Энэхүү синхрон орчуулгын төхөөрөмжийг 2019 оны 10 сард захиалгаар үйлдвэрлэсэн бөгөөд 20 орчим сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй хэрэгсэл юм. Тус төхөөрөмж нь  захиалгаар үйлдвэрлэсэн учир МУИС-ийн Хууль зүйн сургуулийн таних тэмдэг болох логог бүх төхөөрөмж дээр хэвлэсэн, 1 жилийн үйлдвэрлэгчийн баталгаатай болно.

 

 

Синхрон орчуулгын тоног төхөөрөмж нь МУИС-ийн Хууль зүйн сургуулиас олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах, улмаар олон улсын төвшинд гадаадын судлаачидтай судалгааны ажлаа хэлэлцэхэд ихээхэн чухал, үнэ цэнэ бүхий хэрэгсэл юм. Ийм төрлийн төхөөрөмжийг 8 цагийн хугацаатай түрээслэхэд ойролцоогоор 1 сая гаруй төгрөгийн зардал гардаг бөгөөд энэ төхөөрөмжтэй болсноор сургуулийн төсвийг хэмнэх боломжийг олгож байна.

 

 

 

1999 оны МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчдөдөө сургуулийн багш, ажилтан, оюутны өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.